Говьсүмбэр аймгийн спортын холбоод зургаан зуун тавин мянган төгрөг хандивлажээ
- 2020-03-12
- Орон нутаг
- 0
Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын Онцгой комиссоос гаргасан уриалгыг дэмжиж нийслэл төдийгүй орон нутагт иргэн, аж ахуйн нэгж байгууллага хамт олноороо аянд нэгдсээр байна.
Тэгвэл Говьсүмбэр аймгийн спортын арван гурван холбооноос зургаан зуун тавин мянган /650,000/ төгрөгийг аймгийн онцгой комисст хандивлалаа.
Говьсүмбэр аймгийн арван гурван холбоодын төлөөлөл аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Г.Батсуурьт хандивыг гардуулан өглөө.
Аймаг орон нутагтаа биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд үнэтнй хувь нэмэр оруулж буй спорт холбоодын удирдлага, гишүүд, тамирчдад өндөр амжилтыг хүслээ.
Говьсүмбэр аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл (0)