Гал түймрийг 16:20 цагт бүрэн унтраалаа

Сүхбаатар дүүргийн 9-р хороонд баригдаж байгаа барилгын грашийн дээврийн хэсэгт гал гарсан дуудлага Онцгой байдлын байгууллагад 15:59 цагт ирсэн тухай бид өмнө мэдээлсэн. 

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1,2 дугаар тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 16:09 цагт гал түймрийн тархалтыг зогсоосон байна. 

Тэгвэл гал түймрийг 16:20 цагт бүрэн унтраалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас дөнгөж сая мэдээллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)