Булган аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлагa цагдаагийн байгууллагад бүртгэгджээ

Булган аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага энэ сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 34 настай эрэгтэй Э нь 50 настай эрэгтэй Э-гийн хамт архидан согтуурсан үедээ маргалдаж, галт зэвсгээр 1 удаа хэвлийн тус газарт буудаж, гэмтээсэн хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна.

Иймд иргэн та ганцхан хором тэвчиж, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)