УДШ-ийн тогтоол албажиж ирсэнээр, Д.Цогтбаатар бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргах бололтой

Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг УДШ-ээр дэнсэлсэнээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөөд буй.

Тодруулбал, Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, зарим гишүүд зээл олгох асуудлыг шийдвэрлэхдээ хахууль авч, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн. Үүнд, хамаарах хүмүүс дотор Б.Батбаяр, Ч.Энхбат, Б.Будхүү, Б.Чойжилжалбуу, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Д.Цогтбаатар, Ч.Мөнхбаяр нар багтсан.

Улсын дээд шүүхээс УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон гэм буруутайд тооцсон гэсэн үг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Би УИХ-ын гишүүн болсоноосоо хойш гэмт хэрэгт холбогдоогүй. Энэ бол УИХ-ын гишүүн болохоос өмнөх асуудал" хэмээх тайлбар өгөөд буй.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Их Хурлын тухай хуульд,

9.1.5.гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

бол 7.3-т заасан хугацаанаас өмнө бүрэн эрх нь дуусгавар болох үндэслэл болно гэж заасан байдаг.

энэ хуулийн 9.1.2, 9.1.3, 9.1.5-д заасан асуудлаар гишүүн саналаа илээр гаргана. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татахыг дэмжсэн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.

УДШ-ийн албан тогтоол албажиж ирсэнээр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өөрийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д илээр гаргах процесс өрнөх аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)