Газын зурвас руу тусламжийн хоёр дахь цувааг нэвтрүүлж эхэлжээ

КАИР, 2023 оны аравдугаар сарын 23 /Anadolu/. Египетийн талаас Рафах боомтоор Газын зурвас руу тусламж тээвэрлэсэн ачааны машинуудын хоёр дахь цувааг нэвтрүүлж эхэлсэн талаар Египетийн "Cairo News Channel" суваг мэдээлжээ.

Тус сувгийн мэдээлснээр, Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэхээр Рафах боомтыг хоёр дахь өдрөө дараалан нээсэн байна.

 

Бямба гарагт Рафах боомтоор Газын зурвас руу 20 ачааны машин бүхий тусламжийг нэвтрүүлсэн юм. Энэ нь аравдугаар сарын 7-нд Израил, Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш тус зурвас руу нэвтрүүлсэн анхны тусламжийн цуваа байв.

 

ХАМАС бүлэглэл аравдугаар сарын 7-нд Израил руу бөөн хүчээр довтлон “Аль-Аксагийн шуурга” ажиллагааг эхлүүлсэн юм. Үүний хариуд Израилын тал “Төмөр илд” ажиллагаа явуулж, Газын зурвас нь Израилын бөмбөгдөлтөд нэрвэгдэж, бүслэлтэд ороод байгаа юм.

Мөргөлдөөн эхэлснээс хойш 4651 палестин хүн амь үрэгдсэний 1873 нь хүүхдүүд байсан бол Израилын талд 1400 хүн амиа алджээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)