Гадаадын иргэд, шархадсан хүмүүсийг Газын зурвасаас гаргаж эхэлжээ

ГАЗЫН ЗУРВАС, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /ВВС/. Израил, ХАМАС-ын дайн эхэлснээс хойш Египеттэй залгаа хилийн Рафах боомтыг лхагва гарагт анх удаа нээж, Газын зурвасаас 400 гаруй хүнийг гаргажээ.

Одоогийн байдлаар 335 гадаадын иргэн, 76 шархадсан хүнийг (Газын зурвасын иргэд) хилээр гаргалаа гэж Палестины албаныхан мэдэгдсэн байна. 

Албаныхны мэдээлснээр, тус бүс нутгийг орхин гарсан хүмүүсийн дунд Их Британи, АНУ-ын паспорттой иргэд байгаа аж. Энэхүү боомтыг нээсэн нь "эрчимтэй бөгөөд шуурхай дипломат ажиллагааны" үр дүн юм гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн байна. Газын зурваст утас, интернэтийн үйлчилгээ бүрэн тасраад байна гэж ВВС-ийн эх сурвалж мэдээллээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)