Шар усны үерийн үед унд болон ахуйн усны чанар, аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ
- 2024-04-12
- Эрүүл мэнд
- 0
Нүхэн жорлон болон ахуйн хог хаягдлаас үүдэлтэй өвчин үүсгэгч нян нь үерийн усаар зөөвөрлөгдөн ундны усыг бохирдуулах, улмаар хүний биед халдварт өвчин үүсгэх эрсдэлтэй.
Иймд шар усны үерийн үед унд болон ахуйн усны чанар, аюулгүй байдлыг хангахын тулд:
-Ус хангамжийн баталгаат эх үүсвэрээс ундны усаа авах
-Гэрийн нөхцөлд усыг тунгаах, шүүх, буцалгах аргуудыг хэрэглэх
-Үерийн үед гадаргын ил задгай булаг шандны усыг уухгүй байх
-Төвлөрсөн бус хангамжтай байгууллагууд, иргэн усны чанар, аюулгүй байдлыг хянах үзүүлэлтийг улиралд нэг удаа итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлж байх шаардлагатай гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)