Иргэн бүр хариуцлагатай байж, аюулгүй байдлаа хангана уу
- 2024-07-16
- Нийгэм
- 0
Дорнод аймгийн Хэрлэн суманд гурав, Увс аймгийн Наранбулаг суманд нэг буюу нийт дөрвөн хүн өнгөрсөн хоногт /2024.07.13/ голын усанд эндэж, амь насаа алдлаа. Эдгээр амь насаа алдсан иргэдийн хувьд 34-60 насны эрэгтэйчүүд байсан бөгөөд усанд сэлэх гэж ороод болон согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орж, амь насаа алдсан байна.
Аялал, зугаалгын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд голын усанд осолдох иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.
- Гол, усны ойролцоо амарч, зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
- Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь тоглуулахгүй байх,
- Сэлж чаддаг гэж бардалгүй, аюулгүй байдлаа сайтар хангах,
- Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах,
- Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
- Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голь ус руу орохгүй байх,
- Баталгаат зам гүүрээр зорчих зэрэг зөвлөмжийг дагах нь таныг болзошгүй эрсдэлээс хамгаална.
Сэтгэгдэл (0)