Нэг айлын 100 орчим бог мал аянгад цохиулж хорогджээ
- 2024-08-14
- Орон нутаг
- 0
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн “Хөөврийн гүүр” гэдэг газар өчигдөр 07:30-08:00 цагийн орчим 1 өрхийн 100 орчим бог мал аянгад цохиулж хорогджээ.
Энэ тухай мэдээллийг наймдугаар сарын 13-ны 11:10 цагт хүлээн авсан байна. Ингээд тус сумын Засаг даргын Тамгын газраас сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд очиход малчин Х-ын 87 хонь аянгад цохиулж хорогдсон байжээ.
Сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт энэ тухай мэдээллийг ирүүлсэн бөгөөд аянга буусан газар аймгийн төвөөс зүүн зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км юм байна.
Сэтгэгдэл (0)