Цогт-Овоо сумын орох, гарах хөдөлгөөнийг хаажээ
- 2024-08-16
- Орон нутаг
- 0
Мандалговь-Даланзадгад чиглэлийн замын 271 км-т аадар борооны улмаас үер бууж, зорчих хэсэг дээгүүр ус давсан тул Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын орох, гарах хөдөлгөөнийг түр хаасан байна.
Тиймээс энэ чиглэлд зорчих гэж байгаа тээвэрчид та бүхнийг хол, ойрын замд гарахаа түр азнахыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)