Путин, Ши Жиньпин нар цахим уулзалт хийв

АНУ-ын 47-дох ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп тангараг өргөснөөс ганц өдрийн дараа Оросын ерөнхийлөгч Владимир Путин холбоотон Хятадын удирдагч Ши Жиньпинтэй цахимаар холбогджээ. Орос, Хятадын удирдагч нар уг цахим уулзалтынхаа хүрээнд хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж буйг магтан сайшаасан гэж эх сурвалж мэдээлэв.

Трамп өнгөрсөн хугацаанд Хятадын импортод өндөр татвар ногдуулах тухай удаа дараа мэдэгдэж, Путиныг түрэмгийллээ зогсоохгүй бол "төлөөс төлнө" хэмээн эелдгээр сүрдүүлж байв.

Улмаар тангараг өргөснийх нь дараа Путин, Ши Жиньпин нар цахимаар уулзаж буй нь ирэх дөрвөн жилд хэрхэн бэлтгэлтэй байх талаараа хэлэлцсэн бололтой. Эх сурвалжийн мэдээлснээр, Путин цахим уулзалтын дараа "Орос болон Хятад улс олон улсын харилцаанд тогтвортой байдлыг бий болгохын тулд хамтрах болсон" гэж хэлсэн байна.

Харин Хятадын төрийн мэдлийн агентлагийн мэдээлснээр, Ши Жиньпин 2025 онд хоёр орны харилцаа шинэ өндөрлөгт хүрэх болно гэж хэлсэн байна. Түүний хэлсэн үгнээс "CCTV" агентлаг иш татан, "Манай хоёр орон стратегийн зохицуулалтаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, бие биеэ тууштай дэмжиж, хоёр орны хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Практик хамтын ажиллагааг сайжруулах ёстой" гэж хэлсэн байна.

Москва 2022 онд Украин руу түрэмгийлснээс хойш Путин, Ши Жиньпин хоёрын харилцаа сайжирсан байдаг. Энэ нь АНУ-ын санаа зовнилыг нэмэгдүүлсэн билээ. Улмаар өнгөрсөн хугацаанд хүчтэй байр сууриа илэрхийлж байсан Трампийн шинэ шийдвэрүүдээс урьтаж Москва, Бээжин хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр зэхэж байгаа бололтой.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Paul Hanson (169.197.143.22)

    2025-01-27

    HOW THE HACK ANGELS RECOVERY EXPERT ENABLED ME RECOVER MY STOLEN CRYPTO BACK Losing your hard-earned digital assets, particularly cryptocurrency, can be a devastating and disheartening experience. I'll never forget the day I fell victim to crypto fraudsters. I had invested a significant amount of money, $967,000, in what I thought was a legitimate cryptocurrency platform, but it turned out to be a sophisticated and well planned cryptocurrency scam. I lost everything - my entire investment, gone in an instant with no knowledge of what to do or whom to turn to for help in my distress. I was devastated, feeling like I'd been punched in the gut. I didn't know where to turn or who to trust. I felt like I'd never see my money again. Desperation led me to search tirelessly for a solution. That is when I discovered THE HACK ANGELS RECOVERY EXPERT A trusted friend recommended them to me, saying they specialized in recovering lost funds from crypto scams. I was skeptical at first, but desperate for a solution I had to reach out to them through their contact. For anyone in a similar situation seeking to recover funds lost to online scams. You can contact them through their hotline WhatsApp +1(520)200-2320) Email at (support@thehackangels.com). They also have a great Website (www.thehackangels.com) I highly recommend contacting THE HACK ANGELS RECOVERY EXPERT. They’ll ensure you get your money back in full. If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK. They’re super helpful and really know their stuff! Don’t hesitate to reach out if you need help!

  • (202.126.88.149)

    2025-01-23

    Гэртээ авчирж дууддаг хар ажилчдын хамаатнууд нь орон сууцны айлуудын түлхүүрүүдийг олж аван, орон сууцны айлуудаар хууль бусаар орж, хулгай хийж байна. Монголын цагдаа нар орон сууцаар дагнасан хулгайчдын эсрэг юу ч хийхгүй байна.