Беларусийн Ерөнхийлөгчөөр Александр Лукашенко долоо дахь удаагаа улиран сонгогдлоо

Ням гарагт болсон сонгуульд Александр Лукашенко 87.6 хувийн санал авч, Беларусийн Ерөнхийлөгчөөр долоо дахь таван жилдээ улиран ажиллах нь тодорхой боллоо. Беларусийн сонгуулийн хорооноос өгсөн мэдээлснээр 6.9 сая сонгогчоос 81.5 хувь нь санал хураалтад оролцжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын холбоотон Лукашенко 1994 оноос хойш тус улсын засгийн эрхийг барьж байгаа юм. Энэ удаагийн сонгуульд түүнтэй өрсөлдөхөөр дөрвөн нэр дэвшигч бүртгүүлсэний нэг нь Либерал Ардчилсан намын дарга Олег Гайдукевич юм. Мөн Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Сергей Сиранков саналын хуудсанд багтжээ. 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн парламентын гишүүн асан Анна Канапатская, Бүгд найрамдах Хөдөлмөрийн намын дарга Александр Хижняк нар ч даагаа нэхэв.

Беларусь улсад хараат бус хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хориглож , сөрөг хүчний зүтгэлтнүүд нь шоронд хоригдон эсхүл гадаадад дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн тул АНУ болон ЕХ сонгуулийг чөлөөт, ардчилсан байж чадахгүй гэж дүгнэсэн. 

ЗХУ-ын үед фермийн даргаар ажиллаж байсан 70 настай Лукашенко 2020 онд түүний засаглалыг эсэргүүцсэн жагсаалыг нухчин дарж, 2022 онд Украин руу довтлохын тулд Беларусийн газар нутгийг ашиглахыг Москвад зөвшөөрч байв. 

НҮБ-ын тооцоолсноор 2020 оноос хойш Беларусийн есөн сая хүн амын 300,000 нь Польш, Литва руу дүрвэсэн аж. Беларусийн сонгуулийн хуулиар гадаадад буй иргэдийг сонгуулийн санал хураалтад оролцохыг хориглодог. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)