Зэвсэгт хүчний аварга шалгаруулах барилдаанд Б.Орхонбаяр түрүүллээ
- 4 цаг 10 мин
- Спорт
- 0
Батлан хамгаалах яамны харьяа Алдар спорт хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг Зэвсэгт хүчний аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан өчигдөр /2025.02.02/Алдар спорт хорооны зааланд боллоо.
Энэхүү барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр Ц.Бямба-Отгон Р.Пүрэвдавга, улсын заан С.Сүхбат, улсын харцага Б.Зоригтбаатар, Л.Лха-Очир Ш.Пүрэвгарьд, О.Мөнх-Эрдэнэ, Э.Ууганбаяр, Б.Цэдэнсодном, Г.Бадрах улсын начин Б.Түвшинтөгс, Т.Дүгэрдорж, Э.Батмагнай, Л.Энхсаруул, аймгийн хурц арслан Д.Алтанцоож О.Наранбаатар, Н.Амгаланбаатар, цэргийн заан Ө.Батсуурь, аймгийн харцага Г.Гантулга, ц/х Д.Төрбаяр, аймгийн начин Б.Гончигсүрэн тэргүүтэй Батлан хамгаалах салбар, ЗХЖШ-н харьяа ангиуд, Төрийн цэргийн байгуулгын спорт хороодын улс аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөх бөх оролцсон юм.
Улмаар Улсын арслан Б.Орхонбаяр долоо даван түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэж, Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Э.Батмагнай нар шөвгийн дөрөвт шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Б.Түмэндэмбэрэл, улсын начин Б.Түвшинтөгс, аймгийн арслан Э.Баасанжав нар тус тус шалгарсан байна.
Сэтгэгдэл (0)