Монголбанк: Чулуун нүүрс 13 сая тонныг илүү экспортолсон

 

Монголбанкнаас өнөөдөр /2025.02.03/ Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарын 2024 оны тойм мэдээг танилцууллаа.


Судалгаа, статистикийн газрын захирал: Д.Даваасүх:

-Өнгөрсөн 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай гарсан. Голлох дансаар нь авч үзвэл, урсгал болон хөрөнгийн дансаар 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай, нөгөө талдаа санхүүгийн данс 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан байгаа. Дансны бүтцийг авч үзвэл, барааны дансны тэнцэл 2.9 тэрбум ам.доллар, үйлчилгээний цэвэр дансаар 3 тэрбум ам.долларын алдагдалтай, орлого 2.7 тэрбум ам.долларын алдагдалтай, санхүүгийн дансны хувьд шууд хөрөнгө оруулалтын урсгал 2.9 тэрбум ам.доллар багцын хөрөнгө оруулалт  1.2 тэрбум ам.доллар, бусад хөрөнгө оруулалт 674 сая ам.долларын алдагдалтай төлбөрийн тэнцэл гарсан байна.

Уул уурхайн экспорт дээр чулуун нүүрс өнгөрсөн оны мөн үеийнхээс бие хэмжээгээр 13 сая тонныг илүү экспортолсон. Харин 2023 онд 66 сая тонн чулуун нүүрс экспортолсон. Чулуун нүүрсний экспорт 13 сая тонноор өссөн хэдий ч тоон хэмжээгээр 1.3 тэрбум төгрөгийн ашигтай, үнийн нөлөөгөөр 1.6 буюу өнгөрсөн оны мөн үеэс 230 сая ам.долларын бууралттай байгаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.189.162)

    2025-02-03

    Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.