УЦУОШГ: Хүйтний эрч нэмж чангарна
- 2 цаг 37 мин
- Цаг агаар
- 0
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны хоёрдугаар сарын 5-наас хоёрдугаар сарын 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хоёрдугаар сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Хангайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд хойноос секундэд 6-11 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 7-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Энэ сарын 6-нд нутгийн төв хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -26…-31 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -22…-27 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11…-16 градус, бусад нутгаар шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -18…-23 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)