ЭМЯ: Менингококктын сэжигтэй тохиолдол үгүйсгэгдлээ
- 2 цаг 46 мин
- Байгаль орчин
- 0
Нийслэлийн Баянгол дүүрэгт менингококктын сэжигтэй тохиолдлоор эмчлүүлж байсан өвчтөний шинжилгээний хариу сөрөг гарсан болохыг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2025.02.04/ мэдээллээ. Баянзүрх дүүрэгт мөн дээрх өвчний сэжигтэй тохиолдлоор нэг хүүхэд эмчлүүлж буй. Биеийн байдал дунд зэрэг болохыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлсэн. Шинжилгээний хариу нь энэ сарын 6-нд эцэслэж гарах юм.
ХӨСҮТ: Шинжилгээний хариу гараагүй байна
Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн менингококк халдвар, нэн хүнд явцтай менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Халдварын голомтод Халдварт өвчин судлалын үндэсний төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хамтарсан баг хариу арга хэмжээ авч ажиллаж байна.
Түүнчлэн нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдолд үзлэг шинжилгээ хийж байгаа юм. ХӨСҮТ-өөс шинжилгээний хариу хоёрдугаар сөрын 4,6-ний өдрүүдэд гарна гэж мэдээлсэн.
Харин цахим орчинд "Баянгол дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарлаа" гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад "Шинжилгээний хариу гараагүй байна. Баттай бус мэдээлэл түгээхгүй байхыг хүсч байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)