Цалинтай ээж: Монголд 50 мянга, Солонгос 2.6 сая төгрөг авч байна
- 4 цаг 9 мин
- Байгаль орчин
- 0
Монгол: 50 мянган төгрөг өгдөг
Монгол Улс 3.4 сая хүнтэй орны хувьд хүн амаа өсгөх бодлого барьдаг. Жилд дунджаар 80 мянган хүүхэд шинээр төрж улс орныхоо хүн амын тоог нэмж байна. Гэвч сүүлийн жилүүдэд төрөлт буурч хамгийн доод үзүүлэлтэд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллэсэн. Тодруулбал, 2024 онд нийт 57.319 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оноонуудаас төрөлтийн хувь багассаныг харуулж байна. Тэгвэл сүүлийн таван жилийн дунджаар 2020 онд 77.946 хүүхэд мэндэлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Харин 2021 онд 73.866 хүүхэд, 2022 онд 67.874, 2023 онд 64.306 хүүхэд мэндэлжээ. Тэгвэл хүн амаа өсгөх бодлого барьж байгаа жирэмсэн болон хөхүүл эхчүүддээ төрөөс дараах дэмжлэгүүдийг олгож байна. Жирэмсэн эхийн 40 мянган төгрөг, төрсөн эхийн буюу цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг сар бүр олгодог. Гэвч дээрх мөнгөн тэтгэмж нь тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж байна уу гэдгийг бараа бүтээгдэхүүний үнэ өссөн өнөөгийн нийгэмтэй харьцуулбал нэг памперсний ч үнэд ч хүрэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого шийдвэр хоёрын хооронд алд дэлэм зөрүүтэй байна.
Чех: ээжүүддээ хоёр сая төгрөг олгодог
Чех улс 530 орчим еврогийн нэг удаагийн санхүүгийн тусламжийг хүүхэд төрсний дараах зайлшгүй зардалд зориулан олгодог. Мөн “Эцэг эхийн уян хатан тэтгэмж” хэмээх хүүхэд асрах, санхүүгийн тусламж үзүүлэх олон талт тогтолцоотой. Эцэг, эхчүүд 1-4 жил хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөө авах боломжтой. Мөн хүүхдийн тэтгэмжээ авахын зэрэгцээ цалинтай ажил эрхлэх боломжтой байдаг. Энэ тухай иргэн Г.Золзаяа “350-525 мянган еврогийн тэтгэмж олгодог. Энэ нь 50.750.000-76.125.000 төгрөг гэсэн үг. Дикритний мөнгө дуусмагц араас нь эцэг, эхийн амралтийн мөнгийг үргэлжлүүлэн олгодог. Энэхүү мөнгийг тухайн гэр бүл 1-4 жилд хувааж авна. Ингэхдээ жилээс нь шалтгаалан сард хэдэн төгрөг авч болох нь бодогдоно. Жишээлбэл, 350 мянган кроныг хоёр жилийн хугацаанд авна гэвэл сард 14.583 крон буюу 2.114.583 төгрөг авна. Ямартай ч хүүхэд төрүүлээд санхүүгийн дарамтад орохгүйгээр санаа амар өсгөж, хүмүүжүүлэх, халамжлах боломжтой байдаг. Хүсвэл дээрх мөнгөө дөрвөн жилд хувааж авсан ч болно. Энэ мөнгө хүүхдээ өсгөхөд санхүүгийн дарамт учруулахгүй гэсэн бодлогоор зохицуулагддаг.
Сонирхуулахад, Чех улсад сүүлийн хоёр жил 270 хоног тасралтгүй ажил орлоготой байсан хүнд дээрх хүүхдийн тэтгэмж олгогддог. Мөн хүүхдийн мөнгө дуусаагүй байхад дараагийн хүүхэд төрвөл үлдсэн мөнгийг нь бүгдийг нь бүтнээр нь аваад дараагийн хүүхдийнхээ 350.000д хамрагддаг” гэсэн юм.
Сэтгэгдэл (0)