“Эрдэнэс-Тавантолгой” компани Эрдэнэт үйлдвэрээс туршлага судалж байна
- 2019-11-01
- Уул уурхай
- 2
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд захиргаа, санхүү, нүүрс ачилт ложистикийн хэсгээс 33 ажилтан туршлага судлахаар Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захиргааны мэргэжилтэн А.Амартүвшин: “Уул, уурхайн үйлдвэрийн газрууд туршлага солилцох нь сайн хэрэг.
Эрдэнэт үйлдвэр 41 жилийн түүхтэй туршлагатай хамт олон. Манай хувьд ирэх жил 10 жилээ тэмдэглэх гэж байгаа харьцангуй залуу хамт олон. Тиймээс тогтвортой ажиллаж байгаа Эрдэнэтийн уурхайчдаас туршлага судалж байгаадаа баяртай байна” гэв. Тэд мэргэжлийн дагуу үйлдвэрийн газрын холбогдох нэгжүүдэд хоёр өдөр ажиллана. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ирүүлсэн төлөвлөгөөний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 15 удаагийн томилолтоор 194 ажилтан ирж ажиллаж туршлага солилцох юм байна.
А.Батбаяр
Гэрэл зургийг: Б.Баттөгс
Сэтгэгдэл (2)
(103.229.122.229)
уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог яум
хо (202.9.45.212)
Мөнгө офшордох аргыг судалж байна уу. Эрдэнэс ТТ бол МАН-ын хулгайч нарын хувьд Эрдэнэтийн дараа орох хулгай хийдэг газар нь мөн.