"Хуримтлалтай-хувьцаатай иргэн" аян үргэлжилж байна
- 2019-11-10
- Уул уурхай
- 0
Засгийн газрын тогтоолоор иргэд, хувьцаа эзэмшигчдэд хөрөнгийн зах зээл, үнэт цаас, хувьцааны талаар мэдээлэл олгох “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг Монголын Хөрөнгийн биржээс 21 аймагт зохион байгуулж байна.
10-р сарын 12-ноос эхэлсэн тус аяныг өчигдрөөс 11-р сарын 12-ны өдөр хүртэл Архангай аймагт үргэлжлүүлнэ.
Засгийн газрын 296-р тогтоолд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль, тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлийг энэ оны 12-р сарын эхний 7 хоногт багтаан дуусгаж үр дүнг танилцуулахыг даалгасан юм.
Мөн тогтоолд компанийн ногдол ашгийн бодлогыг батлахыг зөвлөж, энэ хүрээнд 21 аймаг, сумдын иргэд, хувьцаа эзэмшигчиддээ хүрч ажиллан, тэдний санал хүсэлтийг сонсож, ногдол ашгийн бодлогод санал авах зэрэг ажлыг хийх юм.
Энэ хугацаанд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны талаар мэдээлж, хөрөнгийн зах зээл, үнэт цаасны арилжааны тухай ойлголт өгөх, хувьцааны данс нээх, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулах зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд өрнүүлж буй аян нь сар гаруй хугацаанд үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)