"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн 10 жилийн ойд зориулсан лого бүтээх уралдаант шалгаруулалтын удирдамж

2019 оны 11 дүгээр сарын 8                                                              Улаанбаатар хот

Зорилго: 

Монгол Улсын хамгийн олон буюу 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэнтэй, 7.4 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 10 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор 10 жилийн ойн лого бүтээх уралдаант шалгаруулалт зарлаж байна.

Хүлээн авах хугацаа: 

2019 оны 11 дүгээр сарын 11- 2019 оны 11 дүгээр сарын 21

Шалгаруулалт:

Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгаруулж, www.erdenestt.mn сайтаар дамжуулан нийтэд зарлаж, шалгарсан бүтээлийн эзэд рүү эргэж холбогдоно.

Шалгаруулалтыг компанийн 10 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсгийн багийнхан  хэлэлцэн шалгаруулна.

 

Шагналын сан:

Нэгдүгээр байр: – нэг хүн - /2.500.000 төгрөг, Өргөмжлөл/

Шагналт байр:- гурван хүн- /тус бүр- 500.000 төгрөг/ 

 

Логонд тавигдах шаардлага:

  • Лого нь компанийн 10 жилийн ойн бэлгэдэл байх тул агуулга, утга төгс, компанийн түүхийг орчин үеийн хэлбэр дизайнаар илэрхийлсэн байна.
  • Загвар нь видео, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалууд,  хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэх боломжтой байна.
  • Лого нь өндөр нягтралтай (300 pixels/inch-с дээш) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдах шаардлагатай.
  • Adobe Photoshop, Corel Draw, InDesign, Adobe Illustrator зэрэг мэргэжлийн, зориулалтын программ дээр болон гараар зурж бүтээсэн байж болно.
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн одоо ашиглаж байгаа логоны утга санааг хадгалж илэрхийлсэн байх /монгол, англи/
  • Уралдаанд оролцогчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусдын бүтээлээс  хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг агуулсан бол хүлээн   авахгүй.
  • Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан байна.
  • Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.
  • Бүтээлийн эх хувийг буцааж олгохгүй. Шалгарсан бүтээл нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өмчлөлд шилжинэ.
  • Уралдаанд ирүүлсэн бүтээлийг зохион байгуулагч талаас бүтнээр болон хэсэгчлэн өөрчилж, ашиглах эрхтэй болно.
  • Уралдааны бүтээлээ 1600x1200 pixel ээс дээш хэмжээтэй JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт, хэвлэмэл  өнгөт, А4 форматаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хаягаар авчирч өгнө.

Хүлээн авах хаяг: 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК

Улаанбаатар хот, Чингэлтэй  дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төвийн 7 давхарт Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн менежер И.Батмөнхт хүлээлгэн өгнө.

Утас- 7505-5555

И-мэйл: batmunkh.i@erdenestt.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)