Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2024 оны есдүгээр сарын 16-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 18-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч, хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байгааг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: 17-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд Халх голын сав газраар, 21-нд Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд Алтайн уулархаг нутгаар, 25-нд нутгийн зарим газраар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: 17-нд нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэмийн дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэмийн хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 12-17 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Есдүгээр сарын 21-нээс ихэнх нутгаар дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 18-19-нд шилжих шөнө бороо, нойтон цас, 19,24-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 18,25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэрч шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Есдүгээр сарын 21-нээс дулаарч шөнөдөө 4-9 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)