Ерөнхий сайд аа, Та сувгаа соль

Хоёр төрийн нүүр үзсэн ахмад хүний хувьд, Монгол Улсын шударга иргэний хувьд, чин сэтгэлээсээ зөвлөхөд Ерөнхий сайд Таны мэдээлэл авдаг суваг худал, буруу байгаа учраас сайн шалгаж, нягталж байхыг зөвлөе.

 

Та илт худал зүйлийг олон нийтэд ярьснаас болж, Таны нэр хүнд унаж байна.

 

Хамгийн сайн, баттай мэдэх баримт хэлэхэд гадаадад удаан хугацаагаар эмчлүүлж байгаа Пунцагийн Цагааны талаар болон түүний гэр бүлийн компанийн талаар ямар ч үндэслэлгүй худал зүйлийг сонгуулийн үеэр хэлсэн бол энэ удаад хаа хамаагүй, гэр бүлээ арчилж зав чөлөөгүй байгаа үр хүүхдийг нь хүртэл Засгийн газрын эсрэг жагсаал цуглааныг санхүүжүүлж байгаа гэж үндэслэлгүй мэдээлэв. Таны үг бүр үнэн, баталгаатай эх сурвалжтай байх ёстой. Та гудамжны хов ярьдаг хүмүүс шиг байх эрхгүй хүн. Та мэдээлэл авдаг сувгаа соль, эсвэл давхар шалгаж бай гэж зөвлөе. Үнэн үг гашуун ч үйл хэрэгт тань тус болох биз ээ гэж дэмжиж явдгийн хувьд хэлж байна. 

 

Хуульч, өмгөөлөгч Ц.МОНГОЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Батбаатар (202.126.90.253)

    2025-01-09

    монгол та монгол хүн мөн үү. яагаад ачит эхийг өмөөрөвв хэдэн сая төгрөг аваа юу