Уртын дууны улсын уралдааны шилдгээр Цагаан лавай чуулгын уран бүтээлч, уртын дуучин С.Төрболд тодорлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор, БНМАУ-ын алдарт гавьяат, зууны манлай уртын дуучин Ж.Дорждагвын мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн Соёл, урлагийн газар Монголын уртын дууны холбоо, Дорждагва сан хамтран “Дуртмал сайхан” уртын дуу дуулаачдын уралдааныг энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулсан билээ.

Уралдаанд нийт 130 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд мэргэжлийн дуучдын дунд болон ардын авьяастан, өсвөрийн дуучдын дунд гэсэн гурван төрлөөр амжилттай зохион байгуулагдсан юм. Уралдааны шилдгээр буюу “Гранпри” шагналаар “Цагаан лавай” чуулгын уран бүтээлч, уртын дууч С.Төрбөолд шалгарлаа.

Уралдааны шилдгүүдийг та бүхэнд танилцуулж байна.

ГРАН ПРИ ШАГНАЛТ:

• Цагаан лавай чуулгын уран бүтээлч, уртын дуучин С.Төрболд

А” ЗЭРЭГЛЭЛ БУЮУ МЭРГЭЖЛИЙН ДУУЧИД

• 1-р байр Улсын филармоний Морин хуур чуулгын уртын дуучин Б.Мөнхбаатар,

• 2-р байр Улаанбаатар театрын уран бүтээлч, уртын дуучин О.Анхчимэг,

• 3-р байр Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, уртын дуучин Ц.Түмэнжаргал,

• Тусгай байр Сүлд чуулгын уран бүтээлч Л.Эрдэнэболд

• Монголын уртын дууны холбооны нэрэмжит тусгай шагналт байр- Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, уртын дуучин Б.Бямбадорж,

• “Ж.Дорждагва сан”-гийн нэрэмжит тусгай шагналт байр- Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч, уртын дуучин Ц.Гантуяа нар тус тус шалгарлаа.

“Б” ЗЭРЭГЛЭЛ БУЮУ АРДЫН АВЬЯАСТАН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧИД

• 1-р байр Архангай аймгаас оролцогч Д.Алтаншагай,

• 2-р байр Өмнөговь оролцогч О.Оюун-Эрдэнэ,

• 3-р байр Өвөрхангай аймгаас оролцогч Н.Цэцэгсүрэн,

• Тусгай байр Дундговь аймгаас оролцогч Ц.Эрдэнэбаяр,

• Монголын уртын дууны холбооны нэрэмжит тусгай шагналт байр- Дундговь аймгаас оролцогч С.Насанбат,

• “Ж.Дорждагва сан”-гийн нэрэмжит тусгай шагналт байр- Завхан аймгаас оролцогч Г.Лхагвасүрэн

“В” ЗЭРЭГЛЭЛ БУЮУ ӨСВӨРИЙН УРТЫН ДУУЧИД

• 1-р байр Улаанбаатар хотоос оролцогч Ц.Анужин,

• 2-р байр Дундговь аймгаас оролцогч Цэрэнханд,

• 3-р байр Улаанбаатар отоос оролцогч Тэгшбаяр,

• Тусгай байр Улаанбаатар хотоос оролцогч Н.Нарансолонго,

• Монголын уртын дууны холбооны нэрэмжит тусгай шагналт байр- Говьсүмбэр аймгаас оролцогч Ө.Энхжаргал,

• “Ж.Дорждагва сан”-гийн нэрэмжит тусгай шагналт байр- Дундговь аймгаас оролцогч Цэрмаа)

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)