УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Б.Хуягбаатар зорьсон ажилдаа зүтгэл гаргаж чаддаг

 Б.Хуягбаатар даргыг би сайн мэднэ. УИХ-ын гишүүний Бие төлөөлөгч байхдаа гишүүдийг төлөөлөх үүргийг түүн шиг сайн хийсэн хүн ховор. Иргэдийнхээ амьдрал ахуй, жаргал зовлонг бүрэн мэдэрдэг, түүний ажилд хандах бүтээлч сэтгэл Сонгинохайрханчуудын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Б.Хуягбаатар зорьсон ажилдаа зүтгэл гаргаж чаддаг, иргэдийнхээ төлөө сайн ажиллаж, итгэл найдварыг хүлээж чадах хүн юм.

 Энэ 4 жилд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэмээх их айлыг удирдаж, шинэчлэн найруулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг бүрэн хэрэгжүүлж, дүүргийн өмнө тулгамдсан олон чухал асуудлыг оновчтой шийдвэрлэж чадсан. Цаашид дүүргийн хэмжээнд төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй болгож, энэ чиглэлээр дүүргийнхээ онцлогт тохирсон шинэлэг ажлуудыг зохион байгуулна гэдэгт итгэж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)