Б.Хуягбаатар: Сард 100 мянган автомашины зорчилтыг дугуй болон явган алхалтаар сольж чадвал C02 жилд 3764 тонноор багасна

НИТХ-ын сонгуулийн 6-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид ээлжит уулзалтаа СХД-ийн 29, 37-р хорооны иргэд сонгогчидтой хийж МАН-аас ирэх дөрвөн жилд хийх бүтээн байгуулалт, мөрийн хөтөлбөрөөс танилцуулав.

Тодруулбал Дэлхийн банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр зөвхөн машин зорчиход зориулагдаагүй, явган хүн, дугуйтай хүний зорчих эрх, ая тухыг хангасан иж бүрэн гудамж төслийг хэрэгжүүлнэ.

  • Явган зам
  • Дугуйн зам
  • Аюулгүйн гарц
  • Авто зогсоол
  • Иж бүрэн гудамж төсөл- Үйлдвэрчний эвлэлийн гудамж

Сонгинохайрхан дүүргийн 5,6,7,8,18,19,27,29-р хороодын нутаг дэвсгэр, Геологийн төв лабораторийн уулзвар, Энхтайваны өргөн чөлөөнөөс Баянхошууны тойрог хүртэлх 5,6 км гудамж замыг ИЖ БҮРЭН ГУДАМЖ болгон шинэчлэн засварлах бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны 4-р сард эхлүүлнэ гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)