Голомт банк “Mining week & MinePro 2024” арга хэмжээнд оролцлоо

Эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамгийн том чуулга уулзалт “Mining Week & MinePro” арга хэмжээ энэ сарын 02-05-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж Хайрхны бэлд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

2022 оноос хойш 3 дахь жилдээ болж буй “Mining week & MinePro” ага хэмжээний үеэр уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид бодлогын асуудлыг хамтдаа хэлэлцэж, уул уурхайн чиглэлээр ажилладаг болон энэ чиглэлд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг олон компаниуд өөрсдийн үйл ажиллагааны талаар танилцуулж, мэдээлэл хүргэсэн юм.

Энэ удаагийн арга хэмжээнд Голомт банк Diamond Sponsor статустайгаар хамтран ажиллаж, 4 өдрийн турш уул уурхайн салбарт чиглэсэн банкны бүтээгдэхүүн, мэргэжлийн банкируудын зөвлөгөөг багтаасан “Tailor made” санхүүгийн үйлчилгээгээ танилцуулж, бизнесүүдэд хамгийн таатай, уян хатан нөхцөлтэй боломжуудыг санал болгон ажиллалаа.

Мөн Голомт банкны Байгууллагын банкны газрын захирал Б.Сугар-Эрдэнэ “Уул уурхайг санхүүжүүлэх нь” 2-р хуралдаанд “Ханган нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн боломжууд” сэдвээр илтгэл тавьж, “Уул уурхайн санхүүжилтийн олон улсын боломж болон динамик” сэдэвт хэлэлцүүлэгт арилжааны банкнуудаа төлөөлөн панелистаар оролцон санал бодлоо хуваалцсан юм.

Голомт банк Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах төсөл хөтөлбөр, арга хэмжээг үргэлж дэмжин ажиллах болно.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)