ШТС-ын ажилтны өөдөөс хутга гаргасан этгээдийг шалгаж байна
- 2024-12-30
- Нийгэм
- 0
Олон нийтийн сүлжээнд ШТС-ын ажилтны өөдөөс хутга гарган, сүрдүүлсэн бичлэг цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, хутга гарган танхайрсан этгээдийг шалгаж байна гэв.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад 2024 оны арванхоёрдугаар сарын 28-29-ний шилжих шөнө нийслэлийн Баянгол дүүргийн долдугаар хороо Гэмтлийн эмнэлгийн орчимд байрлах "М-Ойл" ШТС-ын гадна хутгатай хүн танхайраад байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Шалгалтын явцад иргэн Б нь тус ШТС-ын хажууд тамхи татаж байхад түгээгчээс тамхи татаж болохгүй гэх шаардлагыг тавихад эсэргүүцэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутга гарган танхайрсан үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл (0)