Д.Болд: Хоёулаа хамт дуу дуулна шүү гэх хүслийг нь биелүүлсэн

"Камертон" хамтлагийн ахлагч Д.Болдын ээж Гавьяат жүжигчин Д.Цэцгээ энэ сарын 17-ны өдөр таалал төгссөн билээ. 

Монголын сонгодог урлагт хайртай үзэгч, сонсогчдын бахархал болсон тэрбээр "Камертон" хамтлагийн хамтаар дуулсан дууг Д.Болд өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

Тэрээр "Сэтгэлээр унасан үе, баярласан үе гээд үргэлж ээждээ ховлон эрхлэн ярилцаж байдгаа дуу болгон бүтээж хайртай ээжтэйгээ амжиж дуулжээ…

Хоёулаа хамт дуу дуулна шүү гэдэг хүслийг нь хүү нь биелүүлж чадсандаа жоохон ч гэсэн баярлаж сууна даа.

Миний ганц хайртай ээж минь аз жаргалтай тайван нойрс доо.

Жамъян Цэцгээ 1945-2025" гэжээ. 

Ж.Цэцэг агсан дуурын дуучин мэргэжилтэй нэгэн. 2015 онд Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан түүний аав мөн морин хуурч нэгэн байсан бөгөөд аавыгаа даган урлагийн салбарт хөл тавьж, хүүгээ ч мөн урлагийн хүн болгосон. Дуурь бүжгийн эрдмийн театраас гавьяаны амралтаа авч, "Сити" их сургуульд дуурийн дуулаачийн багшаар ажиллаж байсан түүний хүү Д.Болдын хамтаар дуулсан дууг хүргэж байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)