"ХХБ" дэлхийн эдийн засгийн форумд оролцоно
- 4 цаг 23 мин
- Эдийн засаг
- 0
Энэ сарын 20-25-ны өдрүүдэд Швейцари улсын Давос-Клостерс хотод Дэлхийн эдийн засгийн форумын 55 дахь удаагийн чуулга уулзалт болох гэж байна. Дэлхийн эдийн засгийн форум (WEF) нь олон улсын байгууллагууд, засгийн газар, бизнесийн байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөлөгчид нэгдэн дэлхий даяар тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн асуудлыг хэлэлцэх боломжийг олгодог томоохон арга хэмжээ билээ. Тус уулзалтад ХХБ-ны удирдлагын баг гурван удаа оролцож байсан бөгөөд энэ жил ТУЗ-ын дарга Рандольф Коппа, ГЗО Н.Сэргэлэн нар банкаа төлөөлж оролцох юм.
ХХБ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын банк болохынхоо хувьд 2010 оноос хойш Дэлхийн Эдийн Засгийн Форумтай хамтран ажиллаж ирсэн. Түүнчлэн 2023 оны зургадугаар сард "WEF"-ын Зуны Давос форумд оролцохдоо Монгол Улсаас анх удаа албан ёсны түншлэлийн гэрээ байгуулан, тус форумын стратегийн түнш байгууллага болсон билээ.
ХХБ-ны ТУЗ-ын дарга Рандольф Коппа, Гүйцэтгэх захирал О.Орхон болон Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч, доктор Клаус Шваб нар албан ёсны түншлэлийн гэрээ байгуулав. БНХАУ-ын Далянь хот, 2023 он.
"WEF"-ын албан ёсны түнш байгууллагаар сонгогдохын тулд аливаа байгууллага өөрийн улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй хувь нэмэр, бүс нутаг болон дэлхий дахины компаниудтай хамтран ажиллаж, харилцан хүлээн зөвшөөрөгдсөн байдал гэх мэт маш өндөр шалгуурыг хангах ёстой байдаг."WEF" нь стратегийн түншүүдтэйгээ хамтран дэлхийн эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг учир стратегийн түншүүдийн үүрэг оролцоо, хамтын ажиллагаа олон улсын түвшинд чухал нөлөөтэй байдаг билээ.
Ийнхүү ХХБ 55 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн форумд стратегийн түнш байгууллагаар оролцох болсон нь дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нарт улс орноо таниулах, олон улсын зах зээл дээр банкныхаа төдийгүй Монгол Улсын нэр хүндийг өсгөх, бататгахад хувь нэмэр оруулсан том алхам болж байна.
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
Сэтгэгдэл (0)