Гашуунсухайт боомтод үүссэн цуваа дундрав

Гашуунсухайт боомтод үүссэн нүүрс тээвэрлэгч автомашинуудын цуваа өчигдөр 29 км болж буурчээ. Ажлын хэсгийнхэн өнөөдрөөс Тавантолгойгоос нүүрс олборлогч компаниуд нүүрс ачилтаа сэргээх боломжтой гэж тооцоолсон талаар “Гашуунсухайт авто зам” ХХК- иас мэдээллээ. Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж байгаа гурван компани энэ сарын 13-наас эхлэн нүүрсний тээврийн урт цуваа арилах хүртэл нүүрсний ачилтаа зогсоогоод байсан юм. Засгийн газрын тогтоолоор Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт гэсэн маршрутаар нүүрс тээвэрлэхээр төлөвлөж байна. Цагаан хадны гаалийн бүсэд нүүрсээ буулгаж, ачихад нэг тонн нүүрс тутамд хоёр ам.долларын нэмэлт зардал гарах тооцоог гаргасан байна. Тавантолгойн гол экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд энэ сарын 20-ны байдлаар нийт 8.4 сая тонн нүүрс экспортлоод байгаа аж. Үүнээс 5.3 сая тонныг нь Зүүн Цанхиас, 3.1 сая тонныг Баруун Цанхиас экспортолжээ. Олборлолт нь 2017 онд нийт 10 сая тоннд хүрээд байна.

Б.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • kjhgf (41.85.161.175)

    2017-12-21

    ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ. Танд зээл хэрэгтэй, гэхдээ танай сарын орлого, хэт өндөр хүүтэй үл өөрчлөгдөх нөхцөлтэй нөхцөлд танай банк, санхүүгийн институциас татгалздаг. Та өөрийн хэрэгцээг хангахын тулд зээл авах хүсэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөлд би танд зээл, арилжааны зээл, олон улсын зээл, хувийн зээл, онцгой зээл, боловсролын зээлийг санал болгож байна. Би нөхөрлөлд зориулж зээл олгож, олон хүнтэй. Та үнэхээр хэрэгцээтэй байгаа тул холбоо барих хэрэгтэй. Холбоо барих: WhatsApp: +33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com