“Авьяаслаг Монголчууд” шоуг ням гарагаас үзэгчдэд хүргэнэ
- 2018-09-10
- Энтертайнмент
- 0
“Авьяаслаг монголчууд” шоуг гурав дахь удаагаа үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.Тодруулбал, энэ сарын 16-ны ням гарагаас эхлэн “Монгол” телевизээр хүрэх гэж байна. “Авьяаслаг монголчууд” шоуны эхний шалгаруулалт өнгөрсөн зургадугаар сард болж өндөрлөсөн. Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнд реппэр Рокит Бэй, хөтлөгч П.Анужин, жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис хаан одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нар ажиллахаар болсон.
“Авьяаслаг монголчууд” шоуны анхны ялагчаар С.Жамъяанхорол багштай “Эгшиглэнт чимээ” хамтлаг тодорч, 100 сая төгрөгөөр шагнуулж байсан. Хоёр дахь удаагийн “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн ялагчаар “Нуугдсан эрдэнэ” хэмээх О.Энх- Эрдэнэ түрүүлж байсан юм.
Б.Номуун
Сэтгэгдэл (0)