Хайрлах учиртай Өвөрмонгол

ХАЙРЛАХ УЧИРТАЙ ӨВӨРМОНГОЛ-2

/Аян замын тэмдэглэл/

Өвөр Монгол гэхээр надад их ойр санагддаг болоод уджээ. Элэг нэгт ахан дүүс минь гэж санагддаг. Нэгэн сайхан аялалд гараад алс холд бодол чилээж яваад ирлээ. Тэгээд аян замын сонин хачин дуулгая уу гэсэн юм. Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болсон 20-иод залуус намрын зэвэргэн өдөр өмнөд хөршийг тэр дундаа Хөх хот-хийгээд Ордос нутгийг зорин галт тэргэнд сууцгаалаа. Анх удаагаа нэг баг болж аян замд дөрөө харшиж байгаа залуусаас таних улс тун цөөн аж. Улаанбаатар Замын-үүд чиглэлийн галт тэрэг өвлийн цагийн хуваарьтаа шилжжээ. БНХАУ-ын хил залгаа боомт болох Эрээн хотод биднийг цааш хөтөчлөх нөхөд маргааш өглөө тосно гэх сураг дуулдлаа. Заа ингээд аяны яриа хөөрөө бие биенээ таниж мэдэх гэсэн уртаас урт аялал биднийг хүлээж байлаа.

Хөгжил ба Хурд

Энэ хэсгийг ийн нэрлэмээр санагдлаа. Өмнөд хөршийн хил залгаа боомт бүс газар учиргүй ихээр тэлжээ. Тэнд бид өглөөний 11 цагийн үед хүрч очив. Монгол сурагчид ихтэй Эрээн хотын дунд сургуулиар орлоо. Мөн хүн эмнэлэгээр нь очлоо. Сургуулийн хувьд тэтгэлэгээр голдуу сурч байгаа хүүхдүүдтэй уулзлаа. Өглөө эрт сэрнэ. Тэгээд хичээлдээ орно өдөр хоолны цагийн дараа хагас цаг орчим дотуур байрандаа унтаж амраад ахин хичээлдээ орно. Түүний дараа тусгайлсан дугуйлан хичээлүүд ордог юм байна. Ингээд орой 19 цагийн үед сая амрах боломж гардаг гэнэ. Хичээлээс өөр юуг ч анхаарах боломжгүй. Хичээн зүтгэхээс өөр ямар ч гарцгүй тэдгээр хүүхдүүд Монгол Улсынхаа өнцөг булан бүрээс тусгай шалгаруулалтаар тус сургуульд БНХАУ ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцах боломж олж өвөртлөн эжий ааваасаа анд найз нөхөд гэр бүлээсээ хол ханз үсгийг ягштал сурч хэнээс ч дутахааргүй зорисондоо тэмүүлж байгаа нь энэ. Анх удаагаа энд ирээд хятад хэл сурч байгаа гэж хэлэх ч хүүхэд таарсан. Бахархсан. Нүсэр том комплекс. Англи хэл одон орон биеийн тамир хөгжмийн боловсрол...манайхаас ялгаатай нь сул чөлөөтэй цаг их хомс ээж аав нь эргэлтээр ирж авч явах бичиг зөвшөөрөл сургуулийн захиргаанаас авсан тохиолдолд л сая гадагш гарах эрх нээгдэнэ үгүй бол долоо хоногт байрны багштайгаа нийтээрээ халуун усанд орохоор охид хөвгүүдээрээ тусгаарлан хотруу гардаг гэх юм билээ. Айхтар нарийн диктарур мөрдөгдөж байгаа юм шүү. Манай Монгол хүүхдүүдийн зовхи нь өөдөө онц сурч байна лээ. Лав л эрхлэж ПС тоглож эцэг эхээсээ элдэв мөнгө нэхэн энүүгээр тэрүүгээр тэнэж байх цаг наргүй өөр орчинд өөр хэлээр эрдэм сурч байгаа бяцхан Монголчуудаар эрхгүй бахархсанаа энд дурьдая.

Хүн эмнэлэг. Уламжлал шинэчлэлийг хослуулсан Эрээн хотын их эмнэлэгээр бид зочилсон. Уламжлал гэдэг нь эмнэлэгээ танилцуулсан эмч судас бариад л оншилдог. Уг оншлогоог баталгаажуулж зүү төөнүүр хануур тан барих гээд уламжлалтын эмчилгээ бүрэн хийгддэг тасгууд элбэгтэй тус эмнэлэгийг зорин үйлчлүүлэх монголчууд өдрөөс өдөрт ихэсч байгааг үйлчлүүлэгдчийнтоо бэлхэнээ илэрхийлнэ. Харин шинэчлэл гэдэг нь өнөө гадагшаа явуулж бөөн мөнгө ордог том том техник хэрэгсэл аппаратууд бүгд байна лээ. Тархины бичлэг хийдэг эмрай оншлогооны бүрэн автомат төхөөрөмжүүд бүхий тасгууд үнийн хувьд ч хямд явдал чирэгдэл багатай байдаг бололтой санагдсан. Монголоос тэнд ажиллаж байгаа нэг сувилагчтай ч бид уулзаад амжсан. Аанаа л хүний нэр тогтоодоггүй муухай зангаар алдар нэрийг нь мартаж орхижээ. Хүлцэнэ бизээ. Ингээд шинэ хуучныг нэг дор цогцлоож жилээс жилд хүрээгээ тэлж байгаа хүн эмнэлэгээс гайхан магтаж сайшаасан улс л гарсан. Бид өдрийн зоогийг эрээний зүүн урд руу байршилтай шил толь болсон ресторанд барилаа. Хот тэлжээ. Бидний очсон газрын эргэн тойронд Монголын түүх аж байдал голдуу харагдахаар сүрлэг сайхан тэмээний хөшөө хэн ч юм бэ дээ баатрыг цэргүүдтэй нь дүрсэлсэн олон арван хөшөө мөн амарч сууж тухлахаар талбай голдуу байгуулжээ. Харин ард талд нь орон нутгийн музейгээ шинэчилсэн байгууламж хийсэн байна лээ. Одон орон судлалын хэсэг. Тэгээд дуурийн театр хүртэл байгуулагдаж байгаа гэлцэнэ. Би анх Эрээн хотод 2005 онд хөл тавиж байлаа. Тэр цагаас бүр төрлөө өөрчилсөн гэмээр дуу алдам өнгө төрхөө өөрчилсөн шинэ эрээн хот. БНХАУ-даа татвар төлөлтийн хэмжээгээ даруй 30 дахин нэмж чадсан түм түжигнэж бум бужигнасан их хөлийн газар донж хэв маягтай нэгэн шинэ өнгө төрхтэй тэлэлт ихтэй хот болж хувирчээ. Заа тэр зам талбай гэрэлтүүлэг чимэглэл ногоон байгууламжийг бол ярисны ч хэрэггүй шахам жишиг хот. Нисэх онгоцны буудалд нь бид оройн 18,00 цагт нисэхээр хүрэлцэн очсон. Манай Буянт-ухаагаас бага ч гэлээ 4 нислэгийн хоолойвчтойг анзаарч харахад хятадын дотоодын нислэг хийгээд түүнийг дагасан аялал жуулчлал бизнесийн хандлага ч их өөрчлөгдөж байгааг төвөггүй ойлгогдож байлаа. Бидэнд хөх хот хүртэл Чайна экспрэсс үйлчилсэн. Хэдий жижиг онгоц ч гэлээ өдөрт хоёр удаагийн нислэг хөх хотруу эрээнээс үйлдэгдэж байгааг энд дурьдах нь зүйн хэрэг. Сүүлийн дөрвөн жилийн дотор дэлхийд аюулгүй нислэг үйлдэж байгаагаараа хятадын авай компаниуд толгой цохиж байгааг ч хэлэхүү тухтай нисээд нэг цаг хүрэхгүй хугацаанд Өвөрмонголын нийслэл Хөх хотноо газардлаа. Энэ бол хурд. Энэ бол хөгжил.

Хөх хотын сэрүүн бодол

Миний бодсоноос нүсэр том хот юм билээ Хөх хот. Анх удаа очиж үзэж байгаа болоод ч тэр үү бүхий л зүйлс нь тун сонин. Энэ хотыг анх 1580 онд билүү дээ Түмэдийн Алтан хан байгуулж байсан түүхтэй гэдэг санагдана. Эртний хаадуудын гэр музей түүхэн дурсгалт газар ихтэй гэгддэг энэ хот Өвөрмонголын засаг захиргааны төв гэдгээсээ гадна шинэ өнгө төрхтэй хот юм билээ.

Түмэдийн Алтан хан, түүний хатан Юнгэн нар анх тус хотыг байгуулж Хөх хот хэмээн нэрийдсэн түүхийг би буцаж ирсэн даруйдаа сөхөн харлаа. Шинэ хотыг Чин улсын Найралт төв хааны үед 1735 онд байгуулсан юм байна. Хожим шинэ, хуучин хотыг нийлүүлж Хөх хот орчмын нутгийг эртний түүх, дурсгалын өлгий, 500 мянган жилийн өмнөх Да Яаогийн соёлын голомт хэмээн үздэг болжээ. Хөх хот нь “Алтан гурвалжин”-гийн нэг тулгуур гэдгийг мэдээллийн эх сурвалжууд онцолсон байх юм. Хөх хот, Ордос, Бугат хотын эдийн засгийн хамтын ажиллагааг "Алтан гурвалжин" хэмээн нэрийдэх бөгөөд үйлдвэрийг төрөлжүүлж үндэсний брэнд дэлхийд гаргах, Өвөр Монголын дунд, баруун бүсийг хөгжүүлэх зорилготой, Өвөр Монголын эдийн засгийн хөгжлийн "зүтгүүр" гэж авч үздэг юм байна. Энэ гурван хот хөгжлийн хэлбэрээ өөрчилж, бэрхшээлийг хамтран шийдвэрлэж, эдийн засаг, нийгмийг хоршоолон улам хурдтай хөгжүүлж зэрэгцэн хөгжиж байна. Алтан гурвалжин Өвөр Монголын нийт эдийн засгийн 53 хувь, орлогын 51 хувийг дангаараа бүрдүүлдэг.

Хөх хотод Өвөр Монголын шинэ музей, Синьхуа талбай, Рү И усан оргилуур, Цагаан суварга, Далан хар уулын Тайвэй спорт амралтын цогцолбор, Ляо улсын цагаан суварга, Улаанхүүгийн музей, Ихзуу, Ширээтзуу хийд, Жао Жюнь хатны музейн цогцолбор Или, Монмилк үйлдвэрийн парк, Хар ус нуурын амралт, Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн зэрэг жуулчдын сонирхлыг татах их газар бий. Хятадын төдийгүй дэлхийд нэртэй брэндийн барааг Үндэсний Их Дэлгүүр, Виктория, Ванда, Ванфүжин, Тянь Юань зэрэг томоохон дэлгүүрт худалдана. Хөх хотын эмнэлгүүд оношлогоо, эмчилгээ сайтай, орчин үеийн багаж төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, уламжлалт хятад эм, эмнэлгийг монгол эм эмнэлэгтэй хослуулдгаараа онцлогтой.

1991 оны 12 сард Улаанбаатар, Хөх хотын хооронд "Найрамдалт хотын харилцаа тогтоох тухай" хэлэлцээр байгуулснаас хойш хоёр хотын хооронд харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжсөөр ирлээ. Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Монгол Улсын Ерөнхий Консулын Газраас өөр гадаад орны дипломат төлөөлөгчийн газар одоогоор байхгүй байгаа нь бидэнд давуу тал ч юм шиг санагдсан. Гол нь бүтээлчээр үр өгөөжтэй харилцан ашигтайгаар л ажиллах хэрэгтэй болов уу. Ингээд бид Хөх хотод хоёр гурван газраар очсон нь сургуулийн өмнөх боловсролыг бүрэн утгаар нь олгож байгаа Монгол цэцэрлэг байлаа. Хоёроос таван насны монгол хүүхдүүд тэнд ёстой л жаргалаа эдэлж байнаа. Заа тэр анги танхим тоглоом наадгай орчин бол зүгээр л мөрөөдлийн хотхон юм билээ. Хана туургаар нь далайн гүнд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц 3 ди 4 ди зураг бүтээгдэж аюулгүй байдал тэр тохижилт бол ярих юм байхгүй. Нэг хүүхдэд оногдох зай талбай бол манайхтай харицуулахад 8 дахин их байна лээ. Бас нэг хүүхдэд ноогдох багш хүмүүжүүлэгчийн тоо ч өндөр...заа даа тэгээд ер нь нэг үгээр бол эрхэлж өсч байна. Эрхлүүлж чадаж байгаа газрын хөгжлийг яалтай ч билээ. Суралцах зүйл асар их санагдсан. Монгол хүн бэлдэх гэж улсаас нь ихэд анхаарч монгол хэлтэй өндөр зэрэглэлийн өндөр цалин хангамжтай багш авдаг гэнэ. Тэр монгол багшийнх нь ангид л хүүхдээ өгье гээд эцэг эх нь хуйлардаг гэнэ. Заа даа тэгээд энхрий бяцхан үрсдээ эцэг эх нь хоолны мөнгийг нь л сард өгдөг харин улс эх орон нь орчин тойрон хараа хяналт тоглох тоглоом тогтоон цээжлэх бусад бүх боломжийг олгодог орд харш шиг л газраар орж овоо хэдэн найзтай болсон. Зарим нь монголоороо маш сайн яридаг зарим нь ойлгохгүй байгаа ч гэлээ их эелдэг инээгээд ер нь л нүүрэндээ галтай үрс бойжиж байна. Тэд бөгцөг нясалж, зүйр үг цээжилж өсч байна шүү.

Өвөр Монголын их сургууль дэлхийн жишигт хөл нийлжээ.

Намрын баялаг өнгө хашаанд нь налайсан том гүрэнт улс руу ороод явчихлаа. 60 жилийн түүхтэй Өвөрмонголын эх сургууль. Намайг байгаа ч үгүй байхад байсан гэсэн үг. Миний аав ээжээс хэдхээн дүү гэсэн үг. Өнөө соёлын их хувьсгалын үеэр ч байсан л гэсэн үг шүү дээ. Зээ ийн бодоод босгосноос нь адис авсан. Ирж сурах хувь байгаа ч юм билүү тиймээ. 95 мэргэжлээр бэлтгэн гаргаж байгаа тус сургуулийн удирдлагын өргөн бүрэлдэхүүн биднийг тоож хүндэтгэн хүлээн авлаа. Сургуулийн танилцуулга нь англи хэл дээр хэвлэгдсэн байсанг би анхааралтай ажигласан. Угаалгын өрөө асуухад туслах багш ч англиар маш цэвэр дуудлагаар зүүн тийшээ эргээд 5 метр орчим яваад байгаа гэж хариулж байна лээ. Би нэг л юмыг тодруулан асуусан. Асуух завшааныг ашиглаад... энд бүтээгдэж байгаа докторын ажил болон оюуны бүтээлүүд яаж амьдралд хэрэгцээтэй байна вэ? Оюуны бүтээлээ яаж амьдрал дээр уялдуулж ашиглаж байна вэ гэдгийг л асуусан. Олон ч талаас нь хариулсан. Жигдхэн тарьсан зүлэг мод бут цэцэг навч. Хаашаа л харна вэ яарсан том том цүнх номтой залуус...нэг тийм нууцлаг эзэнт гүрэн. Тийм л сэтгэгдэл төрсөн. Дэлхийн жишигт нийцсэн том сургуульд олон арван орноос оюунтан суралцагсад ирж байгаагын дийлэнх нь Монголоос гэж хэлж байсан. Тэтгэгэлт хөтөлбөр ч их юм билээ шүү.

Сонгодог урлагийг үндэсний хэв маяг болоод циркийн агаарын үзүүлбэрүүдтэй нийлүүлж болдог гэж би төсөөлөө ч үгүй явжээ.

Бидний дараагийн зочилсон газар бол урлагын арт групп. Тус групп үндсэн гурван театрт урлаг соёлын гоо зүйн үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Марка Поло бүжгэн жүжгээ ихэд онцлон товч танилцуулгыг дэлгэцээр бидэнд сонирхууллаа. Үнэхээр сонирхолтой юм. Театрт өнждөг надад бүр ч илүү санагдсан. Дараа ирэхэд үзэх завшаан тохиогоосой билээ. Сонгодог дуулалт жүжиг. Тэр хөгжим бол гайхалтай баялаг бичигджээ. Алтан ордны улсын талаар өгүүлдэг байх нь гэж өмссөн хувцас дүр дүрслэлээс бодсон. Сонгодог бүжгэн жүжгийг циркийн агаарын үзүүлбэрүүдээр баяжуулжээ. Тэгэхээр эдний жүжигчид циркчин, агаарын акербатчин заа мөн балетчин дээр нь дуулна. Төгс зохицол сайхан нийлэмж. Дэлгэцээр танилцуулга үзсэн бидэнд гарын бэлэг болгож Ди Ви Ди өгсөн байсан. Шимтэн үзнэ. Тэр хувцас чимэглэл тайз засал бол ярилтгүй чамин. Үнэндээ ийм өндөр түвшинд хүрсэн гэж би зүүдлээ ч үгүй. Арт группын тасалбарын үнэ харилцан адилгүй байдаг гэнэ. Шинэ уран бүтээл туурвиж байгаа хараахан бэлэн болоогүй ч та бүхэн сонирхоно уу гээд бүжиг ангийн эрчүүд Эв модны тухай бүжив. Хурц өгүүлэмжтэй санагдсан. Харин бүжиг ангийн охидууд үндэсний бие биелгээг сонгодог үнэндээ л модерн арт чиглэлрүү нам наасан бүжиг үзүүлсэн. Мэдээж хятад эленетүүдээр баялаг. Мөн л хөгжим гайхалтай бичигджээ. Хэдхэн жилийн дараа бол ИннерМонголиа бол дэлхийд тоглох юм билээ. Энэ янзаараа. Би Монголоо муулж байгаа юм биш. Ямар хурдан гарч ирж байна аа энэ ахиц дэвшил. Саяхан л Сонгодог бүү хэл ч урлаггүй байсан биздээ бидний урд хөрш. Тэгвэл жишээ болгож үзэж харсан ганцхан театр л байнгын бэлтгэл сургуулилт эрэл хайгуул стандарт шинэ хэв маяг дунд амьсгалуулж үзэгчдийг огшоож байна шүү. Уриж тоглуулж туршлага судалж баймаар юм билээ.

Ордос хот

Ордон гэсэн үгнээс үүссэн гэх тодотголтой Ордос нутагт очив. Эзэн Богд хааны онгон байдаг гээд бодохоор би лав нэг бунхан юм байна гэж боддог байсан. Гэвч үгүй юм билээ. Гэхдээ эд яагаад Их хааны онгон энд бий гэж дэлхийд тунхаглав. Тэгээд жилд хэдэн сая жуулчин авч байгаа билээ. Юу үзүүлж харуулдаг хэрэг юм бол? Эдгээр асуултанд хариулт хайлаа. Ордос хот. Сая таван зуугаад мянган хүн амтай гэхээр манай нийслэлэрхүү байх нь. Цэмцийж цэлийсэн том хот дундуураа хиймэл нууртай юм билээ. Нууран дээгүүрээ европын нэгэн том хотыг дуурайн сүндэрлүүлсэн цагаан том гүүртэй. Жижиг усан онгоцоор жуулчдыг аялуулдаг гэсэн.Хотын төвөөр дайран өнгөрөхдөө үзсэн харснаа төгсгөл хавьд дурьдая. Ингээд баахан шавар гэр бүхий томоохон байгууламж харагдаад явчихав. Их хааны онгон гэж нэрийдсэн цогцолбор газар ирэв. Маш урт шат бүхий байгууламж томоос том хаалга харагдлаа. Уг цогцолборлуу нэвтрэх эрхийн тасалбар 120 юань. Үүрийн гялаан од шиг очтон гялалзсан мөнгөн аралтай ширэн бүсээр монгол дээл юугаа гоёсон шавилхан бүсгүй бидэнд хөтөчлөж түүхийн нарийн тайлбар сэлтийг хүүрнэв.

Монголчууд хаад ноёдын орон сууцыг хүндэтгэн орд буюу ордон хэмээн дууддаг байжээ. Тэр л нэршлээс Ордос гэх хотын нэр үүссэн гэдээг. Түүнээс хойш би үнэндээ тэр хөтчийн яриаг чихнийхээ хажуугаар л өнгөрөөчихөв. 1227 онд Чингис хаан таалал төгссөний дараагаар түүний орд өргөө болон сүнс онгоныг тахиулахаар нэг бүлэг хүмүүсийг томилсон бөгөөд ялангуяа Хубилай хаанаас хойш Чингис хааны тахилгын орд өргөө нь Хатан голын Бортохойд байрласнаас хойш Ордос хэмээх нэр үүссэн бололтой гэж уншиж байсантай агаар нэгэн зүйлс ярих тэр бүсгүй их л дотно санагдсан. Ордны хамааралтай хүмүүс нь яваандаа Ордос нэр зүүж нэгэн овог аймгийн нэр болсон түүхтэй байдаг.

Батмөнх Даян хааны үед Ордос нь баруун гурван түмний гол цөм нь болж өөрийн хөвгүүнээ жононгоор томилж захируулах болсон байдаг. Тухайн үед Ордос түмэн нь дөрвөн их хүрээ, найман отгоос бүрэлдэж байжээ. Түүнээс гадна Гүүд, Шувуучин, Урад, Тангуд, Мэргэд, Баахнас, Бэсүд, Үүшин, Бэтэгүн, Халиучин, Хуучид, Хэрэйд, Цахуд, Мянгад, Хоньчин, Хуягчин, Уйгуржин, Амгайтан зэрэг олон овог аймгийн хүмүүс байж Чингисийн дөрвөн цагийн тахилгыг тасралтгүй эрхлэн тахисаар иржээ. 1635 онд Ордосын Ринчин жонон Манжийг дагаж Чин улсын захиргаанд оржээ. 1649 онд Ордос аймгийг Баруун гарын өмнөд, дундад, хойд гурван хошуу, Зүүн гарын өмнөд, дундад, хойд гурван хошуу болгон хувааж тус тус засаг ноён томилон захируулжээ. 1736 онд Баруун гарын өмнөд адгийн хошууг байгуулж Ордосын 7 засаг хошуу болгон Их зуугийн чуулганд харьяалуулсан байна. 1949 оноос хойш ӨМӨЗО-ы Их зуу аймгийг байгуулж Отгийн хойд өмнөд хоёр хошуу, Үүшин хошуу, Хянган хошуу, Эзэн хороохошуу, Зүүн гар зэрэг хошуунд хуваажээ. Ордос овгийн хүмүүс Их зуу аймагт төвлөрөн тархан суурьшсан байна.

Их эзэн Чингис хааны сүүлийн амьсгааг цагаан тэмээний ноосонд шингээн онголсон учир энэ газарт эзэн богд хааны сүнс амирласан гэж үздэг юм байна. Иймд л онгон гээд байгаа бололтой. Эх түүхийн нэгхэн хэсгийг ямар тод томруун болгоод дэлхийд тунхаглаж чадаж байнаа. Түүх соёл заншлаа үзүүлэх гэж улаан шороо эргэсэн байсан газрыг хичнээн шинэлэг дэлхийн нэгэн гайхамшигт хот болгож төлөвлөж аж төрж байна вэ. Гайхалтай бүтээлч гайхалтай нөр их хөдөлмөр. Бишрэн бахадмаар. Гэтэл бид энэ мэт хэд л бол хичнээн үүх түүх яриж бичиж чадна. Харин бүтээж улиран үлдээж сэргээн хөгжүүлж таниулан гайхуулж чадаж байгаа билүү?

Хятадын нутагт хамгийн орчин үеийн архитектор дизайны төгс шийдэлтэй, цоо шинэ гайхамшигт хот их талын тоосон дундаас урган гарч иржээ.Өмнө нь ирж байсан хүмүүс сүнстэй хот гээд байсан нь эхлээд хот төлөвлөгджилдээ. Дараа нь хүмүүс нь иргэншиж. Өнөө 1,6 саяд хүрчээ.

Ордос мал аж ахуй голлосон, байгалийн уудам бэлчээртэй юм билээ. Нарийн ноост хонь, Аравсын ноолуурын чиглэлийн цагаан ямаа, Хархүү хонины суурь, Үүшин адуу зэрэг сайн үүлдрийн мал өсгөнө. Улсдаа алдартай. Мэдээж хэрэг тэгэхээр энэ алдартай үүлдвэрийн гаралтай бараа бүтээгдэхүүний ч үнэ өндөрт тооцогдоно. Ордосын өндөрлөгийн зүүн өмнө, Хатан голын эрэг дагуу үргэлжлэх хэдэн арван км газарт нүүрсний асар их нөөц бий. Ашигт малтмалын 50 нэр төрлийн уурхайтай. Нүүрсний нөөц 763 тэрбум тонн буюу дэлхийн бүх нүүрсний зургааны нэг нь Ордост байдаг гээд боддоо. Зүүнгарын нүүрсний ордын онцлог нь, давхарга зузаан, хуулах өнгөн хөрс нимгэн, олборлоход хялбар. Жилд 50 сая тонн нүүрс гаргах боломжтой, 26 тэрбум тонн нөөцтэй.

Хятадын сүүлийн 20 жилд нээсэн 5 том ил уурхайн 4 нь Өвөр Монголд бий. Тухайлбал, Зүүн гарын, Хуулин голын, Имэн голын, Юань Баошаний орд юм. Алмаз, алт, давс, хужир, маншо, каолин, шохойн чулуу, гөлтгөний нөөц ихтэй тул Ордост нүүрс, хими, эрчим хүч, ноос ноолуур, машин механизм, барилгын материал, арьс шир, сахар, эм, шаазан ваар, хүнсний үйлдвэр олон бий. Ордосын "Хуагун" химийн корпорац, ямааны ноолууран бүтээгдэхүүн дэлхийд алдартай. Ордос хот улсын төмөр замын 2 том төв шугам, засмал замын өргөн сүлжээтэй. Дэндүү сайхан гэмээр хийцтэй Ордосын номын санд хэн дуртай нь үнэ төлбөргүйгөөр хоногийн турш үйлчлүүлнэ. Хэрэв хайсан ном тань номын санд байхгүй харин зэргэлдээх номын дэлгүүрт байж гэмээнэ төлбөрийг нь номын сангаас төлөөд та харин хүссэн номоо амтархан уншиж болох тогтолцоотой юм билээ. Заа тэгээд жуулчны шахуу хотод хөгжим нүргээн зугаа цэнгэлийн газар хаа сайгүй л юм билээ. Олон улсын нисэх буудалтай. Шөнийн Ордос хот гайхмаар өнгө төрх гэрэл гэгээтэй. Хотыг төлөвлөнө гэдэг ургаж байгаа модыг услах цорго хийгээд урсан буух усыг зайлуулан дахин ашиглах хоолойноос эхлээд нарийн л юм билээ. Хэн бүхэнд ил энэ төлөвлөлт гайхалтай сайхан юм аа. Эл зэлүүд газар бүртээ нэг метр кв тутамд тариж суулгасан мод бут тун удахгүй ахиад нэг ирэхэд нэлийсэн сайхан ой болчихсон Дэлхийн нэгдүгээрт бичигдэх ногоон хот гээд яруу алдраа нэмчихсэн л байна байхдаа гэж бодохоор бахдах ч шиг атаархах ч шиг. Сайхан хот байна лээ. Бидний буусан зочид буудлын нэг давхарт Ордос брэндийн ноолууран хувцасны дэлгүүр байх. Сонирхвол нимгэндүү богино ханцуйтай цамц 2870 юань гэж байх. Мэдээж хэрэг брэнд нь Ордас.

Унжгар уд моддын шарласан навчиснаас өөр хог гэж харагдах хөлд торох зүйлсгүй урт замд аяны бодол мөрөн дээр хүндэдсэн намар оройн аялалын үүц богц задлавал нэг иймэрхүү. Унжгар уд моддын сэрчигнээнд харин шүлэг тэрлэсэн юмсан... дараа сийрүүлэмз

Д.Отгонзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.189.223)

    2018-10-30

    Иймэрхүү толгой нь эргэсэн амьтад олшроод байгаа нь үнэхээр харамсмаар. Өвөр монгол гэх хэдий ч үнэндээ бүгд хятад болчихсон, монгол хүний нинжин сэтгэл тэдэнд байхгүй болсон шүү. Хятадууд ар монголыг залгих бодлоод нь "гүн туслалцаа" үзүүлж буйг ухаарахад яана аа. Тэр тоочоод байгаа үйлдвэр гээд байгаа нь бүгд хятадын өмч, манай түүхий эдийг үнэгүйдүүлэх, манайд үйлдвэр хөгжүүлэхийг саатуулах зорилготой юм шүү дээ.

  • монгол (59.153.87.12)

    2018-10-30

    ХЯТАД ХЭЛ ХАГАС ДУТУУ СУРНА.ХЯТАД СОЁЛД УУСНА.ТЭГЭЭД Л БОЛОО.ЭХ ОРОНДОО ЭРДМИЙГ ӨВӨРТӨЛЖ ХАРЬДАГ ГАДААД/ КАЗАХ,КИРГИЗ,Г.М СТАНУУД БОЛОН ХАРУУД БАЙДАГГҮЙ ЮМ ГЭНЭ ЛЭЭ.БОР Ч ГЭСЭН БОР ГЭРТЭЭ ЗӨВ САЙХАН АВИЛАГАГГҮЙ УТААГҮЙ ШОРООГҮЙ АМЬДРАХ НЬ САЙХАН Ш ДЭЭ.ИЙМЭРХҮҮ СЭТГЭЛГЭЭТНҮҮД ОЛШИРВОЛ ХЭДХЭН ЖИЛИЙН ДАРАА ЭНЭ УЛСАД ХҮН ҮЛДЭХГҮЙ Ш ДЭЭ

  • Zochinh (27.210.11.105)

    2018-10-30

    Baisan ch yadgiin malaa unheerel gazar tenger shig boltson bgaa yum chin hil zalgaa ereen hedhen jiliin omno yamar bailaa daa odoo bol neeree shal oor bson.tend humuus ineemsegleed dor burniihee ajliig hiigeed stressgui saihan amidarch bna.yamar ih hodolmorloj bna ve.mgolchuud bol bie bieniihee bogsiig uhaad deedsuulen eh ornoo hudaldaad oorsdoo idej uugaad gadaadad ochnoon bair savtai uls ornon ulam doroitoj bna.hodolmorlohgui bna mgolchuud .

  • (203.91.115.37)

    2018-10-30

    ЧИ ХЯТАД ЦУСТАЙ БХ ТИЙМ ҮҮ