"Агент 007" 2019 онд дэлгэцнээ гарна

Их Британийн тагнуулч Жеймс Бондод тохиолдсон адал явдлын тухай өгүүлэх шинэ кино 2019 оны арваннэгдүгээр сард дэлгэцэнд гаргахаар төлөвлөж буй тухай Америкийн “Metro-Goldwyn-Mayer” кино компаниас мэдээлжээ. "Агент 007" 2019 оны арваннэгдүгээр сарын 8-нд Америкийн дэлгэцнээ гарч эхлэх бол Их Британид үүнээс хэдэн өдрийн өмнө танилцуулах аж. Энэ кино нь нэрт тагнуулчийн тухай цуврал киноны 25 дахь нь болж байгаа юм. “MGM” кино компани уг киноны найруулагч болон киноны нэрийг зарлаагүй бөгөөд Жеймс Бондын дүрд энэ удаад хэн тоглох нь мөн адил тодорхойгүй байгаа аж.

Сүүлчийн дөрвөн цуврал киноны "Агент 007"-ийн дүрд Их Британийн жүжигчин Дэниел Крэйг тоглосон. Дараагийн цуврал кинонд Крэйг энэ дүрдээ тоглоно гэсэн мэдээлэл хэвлэлүүдэд гарч байсан юм. Харин Крэйг "Хэзээ ч дахин энэ дүрд тоглохгүй" гэж мэдэгдэж байсан билээ. Крэйгээс гадна Бондын дүрд Шон Коннери, Жорж Лэзенби, Рожер Мур, Тимоти Далтон, Пирс Броснан нар тоглож байсан юм. Энэхүү алдарт цувралын анхны кино “Доктор Ноу” гэдэг нэртэйгээр 1962 онд анх дэлгэцэнд гарч байжээ. Жеймс Бондын хамгийн сүүлийн цуврал болох Сэм Мендесийн найруулсан “007: СПЕКТР” кино дэлхий даяар гарч, 880 сая гаруй ам.долларын орлого авчирсан байна.

Б.Заяа 

www.unen/mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)