Хүүхдүүд өөрсдөө бие дааж хийсэн "Хамгийн анхны" уран бүтээл

Энэ оны сүүлээр "Простар" филмийн дэргэдэх драмын дугуйлангийн хүүхдүүд бүтэн жилийн туршид мэдсэн сурсан зүйлээ тайлагнахаар нэг баг болон хамтарч ажиллаад зөвхөн өөрсдийн гэх тодотголтой шинэ хөтөлбөрөө та бүхэнд хүргэхэд бэлэн болоод байгаа юм байна. "Хүслийн шинэ жил" баярын хөтөлбөрийг дугуйлангийн хүүхдүүд  өөрсдөө зохиолоо бичиж, найруулж бас оролцон тоглосон гэнэ. Бараг муухан киноноос дээр болсон шуум дуулдаад байгаа. Тэгэхээр үүнээс үзэхэд  урлагийнхны залгамж халаа болсон хүүхдүүдийн төвшин хаана байх цаашлаад дугуйлан болон дугуйлангийн багш нар хэр чанартай зааж, чанартай хүүхдүүд төгсгөх бүр цаашлаад Монгол улсын соёл урлагийн салбар хэрхэн  хөгжиж байгааг үүнээс харж болох.
 
  Тэгэхээр "Простар" академийн 2018 оны төгсөгчид –ийн "Хүслийн шинэ жил" хөтөлбөр нь тэдний тайлан тоглолтын нэг хэсэг нь гэнэ. Академийн хүүхдүүд нь жил бүрийн эцэст багш найруулагч, жүжигчиддээ тайлангаа тавьж хэн юу сурч, хэн нь дугуйлангийнхаа шилдэг төгсөгч вэ? гэдгийг шалгаруулна. Нэлээд ширүүн өрсөлдөөн болдог нь тодорхой.
Тэдний урьд урьдны оролцон тоглосон "Сайн аав", "Залуу мөрдөгчид" бүтээлүүдээс харахад л аль хэзээний жүжигчид болчихсон харагдсан. Хүүхдүүд тэр үед шинэхэн элсэгчид байсан одоо бол нэлээн зузаан эрдэм өвөртөлсөн гээд бодоход л өмнө өмнөхөөсөө их өрөм тогтсон нь лавтай.

  Энэ авьяаслаг хүүхдүүдийн ард мэдээж хайртай сургууль нь байж таараа. Простар академийн багш удирдлагууд урлагт хайртай хүүхдүүдийг ихээхэн дэмждэг нь харагдаж байна. Жил бүр элсэлт авдаг тэдний академийн энэ жилийн ангидаа элсэлтээ аваад эхэлчихсэн гэсэн шүү. Чанартай цөөхөн хүүхдүүд авч төгсгөдөг учраас ширүүн өрсөлдөөнтэй болдог юм байна. Аа бас нэг юм дуулгахад 2019 оноос Насанд хүрэгчдийн ангидаа элсэлт авч эхэлж байгаа юм байна лээ шүү!!

Ингээд урлагт хайртай хүүхэд залуучууд та бүхнийг "Простар" академид урьж байна. Холбогдох утас: 99146901 99141577 70001577



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)