Хуучин байшингийн цэнхэр нүдэн

Сэтгүүлч Рэнчингийн Оюунжаргалын Хуучин байшингийн цэнхэр нүдэн ном хэвлэгдэн гарлаа. Хорвоогийн түмэн явдалтай өөр өөрсдийнхөөрөө учирч, ухаарч яваа мянга мянган уншигч багачууд, тэдний хайртай ээж, аав, эмээ, өвөөд зориулав хэмээн тодотгосон номдоо зохиогч бага насны гэнэн явдал, гэгээн өдрүүдийнхээ тухай өгүүлжээ.Түүнчлэн

Байгаль эх өргөөнд мал, ахуй хэмээх багшаар заалгаж, эмээ, өвөөгөөр зөвлүүлж, дүүгээ хөтлөн хүн болох дөрөөнд гишгэсэн жаахан охин Оюу хөдөө өвөө, эмээгийндээ найман нас хүртлээ хэрхэн амьдарч, ямар адал явдал туулж байсан тухай жилийн дөрвөн улирлын сар тутмын нэг өдрийн үйл явдлаар төлөөлүүлэн өгүүлэв.

Өвөөгийн баруун, эмээгийн зүүн гар болж, гэрт орж эмэгтэй, гадаа гарч эрэгтэй болж өссөн цэнхэр нүдтэй, шар үстэй, малд нүдтэй, моринд гарамгай, үг хэл хурц, хүсэл мөрөөдлөөр дүүрэн бяцхан жаал зун, намар, өвөл, хавар юу хийж, амьдралаас хэрхэн суралцаж байв.

Өвөө, эмээдээ тусалж, гэрийнхээ бүхий л ажилд оролцдог хүүхэд уултай, модтой, ус, голтой хангайгаа ажиж, цас, бороо, аянга, солонгын учрыг олж ядан гайхаж, цэцэгс дамжин нисэх цэнхэр эрвээхэйтэй хөөцөлдөн гүйж явахад нь, үнээний эвлэдэсийг саахын оронд тугалд нь л хөхүүлэхсэн гэж нууцхан бодож суухад нь, морин дэл дээр сэрүү татуулан явахдаа уяанд тултал давхиж болохгүй, алсаас алхуулж очих хэрэгтэй, тэгэхгүй бол морины хөлд цус бууж доголно гэж унасан хүлгээ хайрлаж явахад нь, дүү Ариу болон хамаатны хүүхдүүд, найзуудтайгаа айл гэр болж, чулуун морьд уяж, зав л гарвал уралдаж тоглож байх зуур нь ч түүний дотоодод аливааг сайн сайхнаар харах ариун, гэгээн ертөнцаажим бүрэлдэж байсныг бяцхан жаал хэрхэн мэдэх билээ.

Адтай жаал улирал бүрийн, сар тутмын нэг өдөр өглөөнөөс орой хүртэлх хугацаанд юу юу хийж, бужигнуулж байсан тухай зураглалаа. Оюу охин эмээ, өвөөдөө магтуулж, зэмлүүлж, зодуулж, бүр болоогүй хүлүүлээд чарлаж байсан тухай ч энэ номд гардаг. Үйл явдал 1973 оны зунаас 1974 оны хавар хүртэлжилийн дөрвөн улирал дамнан өрнөнө хэмээн сэтгүүлч Р.Оюунжаргал тэмдэглэжээ.

Эх байгаль, мал, ахуй, эцэг эхийн энэрэл, хайр, хүсэл мөрөөдөл дүүрэн хүүхэд насны зураглалаас бүтсэн ном шинэ цагийн хүүхдүүдэд сонирхолтой түүх байх төдийгүй ээж аавуудад ч бага насны торгон агшнуудыг эргүүлэн авчрах нь гарцаагүй.

Хуучин байшингийн цэнхэр нүдэн ном ирэх даваа гаригт номын дэлгүүрүүдэд тавигдах юм. Хүүхдээ хараад гэртээ байгаа ээжүүд, өндөр настай хүмүүст хүргэж өгөх гэнэ. Зохиогчтой энэ утсаар 99776917 холбогдоорой.

48429049_1518418398291035_1399388937327214592_o Хуучин байшингийн  цэнхэр нүдэн

48910563_1518418578291017_4313474713805389824_o Хуучин байшингийн  цэнхэр нүдэн

49005344_1518418651624343_8273718359271407616_o Хуучин байшингийн  цэнхэр нүдэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)