Өв авьяастан халамжит ханиараа гангарч явна
- 2019-02-26
- Энтертайнмент
- 0
Өв авьяастан гэхийн учир уламжилж ирсэн дундаршгүй авьяастай нэгэн гэр бүлийн гишүүн учир ийн нэрийдэх нь зүйтэй биз ээ.Соёлын тэргүүний ажилтан, алтан гадаст одонт Лувсандоржийн Сүхбатын гэр бүлийн авьяастангууд Монголын урлагийн даруухан одод. Тухайлбал Л.Сүхбат агсан бүжигчин, бүжиг дэглээч, найруулагч, театрын дарга, багш сурган хүмүүжүүлэгч хүн байсан юм.
Харин түүний гэргий Чимэдийн Лхагвахүү мөн л бүжигчин, драмын жүжигчин, сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээл дээр дүр бүтээсэн сайхан ижий бий. Энэ л гал голомтоос дөрвөн хүүхэд нь урлагийн замаар явж буй бөгөөд ач зээ нар нь ч удам залгаж, урлагийн хүн болжээ.Зөвхөн нэг бүлийн бүх гишүүд буюу зургуулаа Монголын урлагийн хөгжил хүчин зүтгэж яваа юм. Тэдний нэг нь бидний сайн мэдэх Улсын филармоны гоцлол дуучин СТА С.Баттулга. Ард түмэн "VOICE” хамтлагийн ахлагч, дуучин гэдгээр нь илүү сайн мэдэх биз ээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншаарай
Сэтгэгдэл (0)