Латвийн шинэ ерөнхийлөгч тодорлоо
- 2015-06-05
- Дэлхий
- 0
Латвийн парламент болох сейм тус улсын Ерөнхийлөгчөөр Батлан хамгаалахын сайд Раймондс Вейонисийг сонгожээ. Нууц санал хураалтын дүнгээр 100 депутатаас 55 нь Раймондс Вейонисийг дэмжсэн байна. Өмнөх дөрвөн шатны санал хураалтаар бусад гурван нэр дэвшигч хасагдсанаар шинэ Төрийн тэргүүн тодорсон аж. Шинэ Ерөнхийлөгч ирэх долдугаар сарын 8-ны өдөр тангараг өргөснөөр үүрэгт ажлаа хүлээж авна. Өмнөх Ерөнхийлөгч Андрис Берзиньш 2011 оны долдугаар сард үүрэгт ажлаа авсан тул сонгуульд хоёр дахь удаа нэрээ дэвшүүлэх эрхтэй байсан ч оролцоогүй аж.
Сэтгэгдэл (0)