Шар усны үерээс урьдчилан сэргийлж ажиллаж байна
- 2023-03-30
- Улаанбаатар
- 1
Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний уснаас үүссэн халиа тошин, уулын гуу жалга, сайрын цас мөс хайлж, шар усны үер үүсэх эрсдэл өндөр байдаг.
Геодези, усны барилга, байгууламжийн газраас шар усны үерээс урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдал, халиа тошин, шар усны үер үүсэхээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, замын ус зайлуулах шугам сүлжээ, авто замын доогуурх гүүрэн гарц гаргалгаа, хоолойны ашиглалтын хэвийн найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна.
Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдэд байрлах далан сувгуудын урсцыг сайжруулан өнгөрсөн долоо хоногт нийт 1.2x1.8x2000 метр урт суваг татаж, автозамын гүүрэн гарц гарган ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэхдээ усны машинаар 600 тонн, усны насосоор 10 мянган шоо метр ус соруулж, нийт 960 кг давс хийлээ. Мөн 520 тонн шороогоор далан үүсгэн айл өрх, авто замын зорчих хэсэг рүү ус хальж орохоос сэргийлэн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Сэтгэгдэл (1)
(192.82.90.124)
Монголын Барууны намынхан сонгуулийн кампанит ажлаа эхлүүлчихсэн.