Бүгд Найрамдах Франц Улс руу зорчих иргэдийн анхааралд!

Зуны олимпын “Парис-2024” наадам 2024 оны долоодугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны наймдугаар сарын 11-ний өдрүүдэд зохион байгуулагдахтай холбогдуулан Бүгд Найрамдах Франц Улсын хилээр нэвтрэх үед зорчигчдын авч орохыг зөвшөөрсөн бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна. Үүнд: 

  • Бэлэн мөнгө: Франц Улс болон Европын Холбооны Улсад зорчиж буй зорчигч 10,000 евро болон түүнээс дээш хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют, үнэт металл /алт, мөнгө, зоос г.м/, мөнгө болгон хөрвүүлэх боломжтой санхүүгийн хэрэгслүүд /чек, үнэт цаас г.м/ авч яваа тохиолдолд энэ тухайгаа Франц Улсын гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэх үүрэгтэй.

Мэдүүлээгүй тохиолдолд торгож, мэдүүлээгүй хөрөнгийг хураан авах шийтгэл оногдуулахыг анхаарна уу.

  • Эм бэлдмэл: Франц Улс болон Европын Холбооны Улсад зорчих хугацаандаа өөрийн хувийн хэрэгцээний шаардлагатай эм, бэлдмэлийг авч явах боломжтой бөгөөд тэдгээр эм, бэлдмэл нь зориулалтын баглаа, сав боодолтой, холбогдох жор /3 сараас хэтрээгүй/ мэдээлэлтэй, харах боломжтой байх ёстой. 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хориглоно.

  • Тэжээвэр амьтан: Франц Улс болон Европын Холбооны холбогдох хууль журмын дагуу мал амьтдыг /гэрийн тэжээвэр амьтан/ Франц Улсын хилээр нэвтрүүлэхэд ЕХ-ны баталгаажсан гэрчилгээ бүхий мэргэжлийн мал эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, гэрийн тэжээвэр амьтны үнэмлэх, вакцины гэрчилгээ зайлшгүй шаардлагатай бөгөөд бусад дэлгэрэнгүй мэдээллийг Франц Улсын гаалийн албаны цахим хуудаснаас авах боломжтой.
  • Архи, тамхины хязгаар: Согтууруулах ундаа болон тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж, улсын хилээр нэвтрүүлэх дээд хэмжээ: Үүнд:
  • 22 хувиас дээш хэмжээний хатуулагтай этилийн спирт агуулсан 1 литр хүртэлх согтууруулах ундаа;
  • 22 хувиас доош хэмжээний хатуулагтай этилийн спирт агуулсан 2 литр хүртэлх согтууруулах ундаа;
  • 10 ширхэгтэй 1 хайрцаг буюу 200 ширхэг янжуур тамхи;
  • 50 ширхэг навчин тамхи;
  • 250 грамм дүнсэн тамхи;
  • 20 мл электрон тамхины цэнэглэгч;
  • 100 грамм хамрын тамхи зэрэг болно.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ
КОНСУЛЫН ГАЗАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)