МТҮП-ийн байрнаас Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарлаа

Мэдээллийн Мэдээллийн Технологийн Үндэсний Парк  2012 оноос хойш Нью Тур Сафарис ХХК нь /Өргөө-2/ кино театрын зориулалтаар өөрийн байрны хойд хэсгийн талбайг нэг 5,000-9,000 төгрөгөөр түрээсэлж байгаа аж. Харин одоогийн үнэлгээгээр МТҮП-ийн1 мкВ-ын үндсэн үнэ нь 49,500 төгрөг.  

Гэвч уг гэрээ 2022 онд дууссан ч Нью Тур Сафарис ХХК нь /Өргөө-2/ байрнаас гараагүй бөгөөд Мэдээллийн Мэдээллийн Технологийн Үндэсний Паркаас гэрээнд заагаагүй 5.1 тэрбум төгрөгийг нэхэмжилжээ.

Тэгвэл өчигдөр Мэдээллийн технологийн үндэсний парк өөрийн байрыг буцаан авах нь зүйтэй гэж Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарсан бөгөөд Шүүхийн шийдвэр бичгээр 14 хоногийн дараа албажин гарах аж. Бичгээр гарсны дараа давж заалдах шатны шүүхэд хариуцагч тал гомдол гаргах эсэхээс шалтгаалж маргаан цааш үргэлжлэх  эсэх нь тодорхой болох юм гэдгийг Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • keys-shop.in (103.176.16.188)

    2025-04-02

    Welcome to Keys-Shop.in, Browse through our diverse selection, which includes popular products like: Windows 10 Professional, Office 2021 Professional Plus, Adobe Creative Cloud,Tradingview, Google One Premium, Chatgpt, Perplexity, dropbox, Invideo, Autocad, coreldraw, Canva, YouTube Premium, IPTV, Midjourney, Blackbox Ai, VidIQ Boost For Lifetime, Rytr, NVIDIA Geforce Now . We offer competitive prices, exclusive deals, and licensed software to ensure you get the best value and peace of mind. To assist you in making informed decisions, our website provides comprehensive product descriptions, customer reviews, and ratings. Welcome to the world of limitless possibilities at keys-shop.in.