“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн орон сууцны төсөлд хамтран ажиллахыг урьж байна
- Өчигдөр 12 цаг 08 мин
- Сурталчилгаа
- 0
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь Дархан-Уул аймагт 800 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү төслийн ажилд оролцох сонирхолтой байгууллагуудыг урьж байна. Төсөл нь орон сууцны барилга барих, дэд бүтцийн байгууламжуудыг шийдэх, чанарын өндөр стандарт шаардлагатай ажил болох тул хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүст дэлгэрэнгүй материал ирүүлэхийг хүсч байна.
Бүрдүүлэх материал:
- Хамтран ажиллах албан хүсэлт
- Компаний ерөнхий танилцуулга
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн хуулбар
- Машин механизм, техник тоног төхөөрөмжийн мэдээлэл
- Боловсон хүчний мэдээлэл
- Сүүлийн 3 жилд гүйцэтгэсэн ажлын тайлан
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн чадавхи нотолсон баримт
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
- Төслийг хэрэгжүүлэх санал, төлөвлөгөө
Материал хүлээн авах хугацаа:
2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 12:00 цагаас өмнө оролцогч тал материалаа цахим хэлбэрээр info@dmp.mn хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих:
Нэмэлт мэдээлэл авах, шаардлагатай дэлгэрэнгүй зүйлсийг тодруулах бол дараах хаягаар холбогдоно уу:
- Дархан-Уул аймаг, Хонгор сум, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК, 2-р байр, 208 тоот
- Утас: 7555-0011
- Цахим хаяг: info@dmp.mn
Сэтгэгдэл (0)