Өсвөр насны холимог шүд

Хүүхдэд 6 наснаас эхлэн сүүн шүднүүдийн ард байнгын том араа шүд ургаж эхэлдэг байна. Энэ үед сүүн шүднүүд үүдэн шүд , хажуугийн үүдэн шүд , араа шүд , соёо гэсэн дарааллаар унаж, байнгын үүдэн шүд , хажуугийн үүдэн шүд , бага араа , соёо , 7-р том араа шүд / энэ нь хамгийн эхэнд ургадаг 6-р том араа шүдний ард ургана/ гэсэн дарааллаар ургаж бүх сүүн шүд байнгын шүдээр солигддог.

Ингээд энэ байнгын шүд нь хүүхдийг өвгөн эмгэн болтол нь хүүхдэд тань байх шүд юм. Дахин шинээр ургахгүй. Иймд эхнээс нь сайн арчилж тордож байх хэрэгтэй. 16-25 насанд агт араа ургадаг. Гэвч одоо үед зарим хүнд огт ургахаа больсон.

Сүүн шүдийг нөгөөтэйгүүр ээж шүд гэж нэрлэдэг байна. Эх нь хээр алаг бол Унага нь шийр алаг гэж үг байдаг. Энэ үгтэй утга нэг сүүн шүд ямар нэг эмгэг , өөрчлөлттэй байх юм бол араас нь ургах байнгын шүд мөн адил ийм л байна. Иймд тэр ээж шүдийг сайн арчилж , угааж , эмчилж байх хэрэгтэй. Ингэж тэр шинэ байнгын шүд ургах эрүүл орчинг бэлдэж өгөх хэрэгтэй.

Эцэг эхчүүд сүүн шүднүүдийг унах юм гэж хайхрахгүй явсаар хүүхэд ам дүүрэн цоорхой шүдтэй болдог. Ингэснээр энд ургаж байгаа байнгын шүд цухуйнгуут цоорчихдог. Зарим эцэг эхчүүд сүүн шүд , байнгын шүдийг ялгахгүй байснаас байнгын шүдийг нь эмчлүүлэхгүй авахуулдаг. Энэ нь хүүхдийн эрүү нүүрний системд гажиг , согог , үйл ажиллагааны алдагдал , эрүүний үений өвчин зэргийг нэгэн зэрэг үүсгэх гол нөхцөл нь болж байгаа юм.

Хэрвээ хүүхдийнхээ байнгын шүдийг тодорхой шалтгаанаар авахуулсан бол хиймэл шүдийг хийлгэх хэрэгтэй. Энэ нь эрүү нүүрний гажиг , согогоос урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм. Хүүхдүүд хиймэл шүдийг настай хүмүүс л хэрэглэдэг гэж ойлгодог нь буруу бөгөөд сүүн шүдийг цагаас нь эрт авахад ч зай баригч хийж байх ёстой. Гэхдээ гажиг заслын эмч нар гажиг үүсэхээс урьдчилан сэргийлж , үүссэн гажгийг эмчлэхийн тулд сүүн болон байнгын шүдийг авдаг байна.

Шүдний гажиг гэдэг нь шүдний хэлбэр , хэмжээ , байрлал , дэс дараалал өөрчлөгдөхийг хэлнэ. Гажиг үүсэх олон хүчин зүйл байдаг.
Үүнд:
• Удамшил
• Жирэмсэн эхийн өвчлөл , хэрэглэж буй эм тариа, архи тамхи хэрэглэх , хооллолт
• Төрөх үеийн гэмтэл
• Төрсний дараа хооллолт , угжны хэлбэр
• Шүд цоорох өвчин
• Буруу зуршлууд / хуруу хөхөх , уруул хацар хазах , хэл хазах , шүд хавирах , доод уруул хөхөх , хумс мэрэх , үзэг харандаа зуух , шанаа тулах , буруу унтах , буруу амьсгалах , буруу залгих/ г.м

Хүүхдийн сүүн 20 шүд нь ургаж гүйцэхэд гажиг заслын оношлогоо хийж эхний зэмсгийг зүүж болно. Гажгийг эрт илрүүлж, эрт эмчилгээг эхлэх тусам эмчилгээний үр дүн сайн , эдийн засгийн хувьд хямд байдаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zochin 1 (150.129.141.102)

    2016-11-06

    Сна бну миний нэг сүүн шүд хөдлөөд бх юм би одоо 14 tei ymaa unachihwal urgah uu hariulaad ogoooch

  • блабла (150.129.141.102)

    2016-11-06

    Сна бнуу миний нэг сүүн шүд хөдлөөл бх юм би яхуу би одоо 14 тэй сүүн шүд уначихвал ургах уу