Энэ оны бүх нийтээр АМРАХ ӨДРҮҮДИЙН ХУВААРЬ
- 2025-01-02
- Зурхай
- 0
2025 оны бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг танилцуулж байна.
Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.
2025 онд Цагаан сарын шинийн нэгэн аргын тооллын гуравдугаар сарын 1-ний өдөр тохиож буй тул монголчууд гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд амарна. Мөн Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг. Энэ өдөр нь аргын тооллын зургаадугаар сарын 11-ны өдөр тохиож буй.
Их Эзэн Чингис хааны өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Энэ өдөр 2025 оны арваннэгдүгээр сарын 21-нд тохиож буй.
Түүнчлэн 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Үндэсний их баяр наадмаар албан ёсоор зургаан хоног амардаг болжээ. Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрах юм.
Сэтгэгдэл (0)