Н.Оюундарийг Польш Улсад суух Элчин сайдаар томилох саналыг УИХ-д хүргүүлжээ

 

Өчигдөр буюу 12 дугаар сарын 26-нд Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьжээ. Энэ дунд Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг томилуулахаар санал болгосон байна. Уг саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжжээ. Н.Оюундарийн хувьд олон нийт 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан гэдгээр нь сайн мэддэг.

Гэхдээ түүний ажлын туршлага олон улсын харилцааны чиглэлээр түлхүү байдаг ажээ.

 

Тодруулбал Н.Оюундарь 2004-2006 онд НҮБ-ын Биологийн олон янз байдлын конвенцын талуудын бага хурлын дэд ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан нь Монгол улсын нэр хүндийг өндөрт өргөж НҮБ-ын хэмжээнд хамгийн анх удаа олон улсын хурлыг даргалхаар Монгол хүн сонгогдсон явдал болсон ба мөн 2004 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Ази Африкийн бүсийн хурлыг 70 улсын оролцогчтойгоор Монгол улсад гардаж зохион байгуулсан нь хамгийн анхны НҮБ-ын хэмжээний хурал болсон аж.

 

Түүнчлэн тэрээр УИХ-ын гишүүн байхдаа Европын Холбоо Монгол Улсын парламент хоорондын бүлгийн даргаар ажиллаж байжээ.

 

Украин, Оросын дайн болж байгаа ийм эгзэгтэй үед Европын Холбоотой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай, Европын Холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн хүн элчин сайд байх нь маш чухал гэж үзсэн тул түүнийг Польш улсад суух элчин сайдаар томилуулахаар төрийн удирдлагууд шийдсэн бололтой. Тэр бүү хэл уг томилгоо дараа дараагийн элчин сайд нарт тавигдах босгыг өндөр болгож байна гэж МАН-ын удирдлагууд ч, салбарын мэргэжилтнүүд ч дүгнэж буй ажээ.

 

 

 

 

Наваан-Юндэнгийн Оюундарийн намтар

 

 

 

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

 

1991 онд Политехникийн их сургуулийн Гадаадын инженерийн бэлтгэл, 1991-1995 онд “Сэрүүлэг” дээд сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсөж, 1997-1998 онд Нидерландын Вант Улсын Маастрихтын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуульд Эрх зүйч мэргэжлээр сурч төгссөн. 

 

Орос, Англи сайн, Герман, Хятад хэлний дунд зэрэг мэдлэгтэй.  

 

 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

 

1995-1996 онд

 

Монголын Үндэсний бүтээмжийн төвд зөвлөх

 

1996-1997 онд

 

Монголын бизнесийн хөгжлийн агентлаг Европын холбооны ТАСИС хөтөлбөр зөвлөх

 

1997-1998 онд

 

Нэгдсэн Үндэстний байгууллагын Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөлд зөвлөх

 

1999-2000 онд

 

Дэлхийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд зөвлөх

 

2000-2004 онд

 

Байгаль орчны яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга

 

2004-2006 онд

 

Байгаль орчны яамны Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын газрын дарга

 

2006-2007 онд

 

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Дундад Азийг хариусан зөвлөх

 

2008-2012 онд

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

 

2008-2010 онд

 

БНХАУ-ын Бээжин хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч

 

2010-2014 онд

 

“Бльюмон” групп ХХК зөвлөх

 

2014-2015 онд

 

Гадаад хэргийн яамны дэд сайд

 

2015-2016 онд

 

“Бльюмон” групп ХХК зөвлөх

 

2016-2020

 

Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

2023 оноос

 

МАН-ын ЕНБДаргын Зөвлөх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.69.185)

    2024-12-28

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00