Цагаан толгойн нэг ч үсгийг хасахгүй
- 2018-06-04
- Боловсрол
- 7
Сүүлийн хэдэн жил Цагаан толгойн 35 үсгээс Щ, Ъ, Й, Ь гэх мэт үсгүүдийг хасна, хасахгүй гэж ярьж хэлэлцсээр байгаа. Учир нь үг, өгүүлбэр зүйд өргөн хэрэглэгдэхгүй байна гэсэн утгаар нь хасах нь зүйтэй гэж нэг хэсэг нь үзэж нөгөө хэсэг хэл шинжлэлийн эрдэмтэд хасах шаардлагагүй гэж үзжээ.
Тухайлбал, “Монгол хэлний тухай” хуулийн 21-р зүйлийн 2-т “Зөвлөл есөн гишүүнтэй байна. Гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч монгол хэл, утга зохиолын эрдэмтэн, хэвлэл мэдээлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын мэргэжлийн төлөөллөөс сонгож, зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан ёсоор өнгөрсөн тавдугаар сарын 23-нд зарлиг буулгаж, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг томилсон билээ.
Шинээр байгуулагдсан Хэлний бодлогын үндэсний зөвлөл тавдугаар сарын 29-нд болсон анхны хуралдаанаараа “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг танилцуулж, хэвлүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэ толь монгол хэлний 37486 үгийг багтааж, үг тус бүрийн давтамжийн зэргийг гаргаж, үгсийн аймгийн ангиллыг тогтоон, үг хувилах байдлыг кодоор илэрхийлсэн бөгөөд түгээмэл хэрэглэгддэг 1000 гадаад үгийн зөв бичлэг, дэлхийн улс орнууд, нийслэлийн зөв бичлэгийг [Гадаад Харилцааны Яамны зөвшөөрсөн] жагсаасан томоохон толь болсон байна. Өнөөгийн кирилл цагаан толгойн нэг ч үсгийг хасаагүй бөгөөд зөв бичих дүрмийг өөрчлөөгүй болно.
Ер нь дэлхийн улс орнууд ийм тольтой байж, академичаасаа эхлээд үйлчлэгч хүртэл бичих зүйлээ журамладаг номтой билээ. Энэ толийг монгол хэл бичгийн хорь гаруй эрдэмтэн хоёр жилийн турш бүтээж, зөв бичих дүрэм дээрээ тохиролцсон болно. Иймд 1941 онд кирилл үсэг зохиогдсоноос хойш болон 1983 онд “Монгол үсгийн дүрмийн толь” зохиогдсоноос хойш үргэлж гардаг зөрөөг энэ толиор бүрмөсөн журамлах бололцоотой боллоо.
Ц.Батаа
Сэтгэгдэл (7)
Tesu (103.212.119.240)
Цагаан толгой дээр чинь П үсэг алга байна
(127.0.0.1)
Тэгсэн энэ дээр нь П үсэг алга тээ?
(46.114.92.169)
наад муухай п ээ заавал хэлэх ёстой юм уу...
(202.126.90.149)
Харин тийм ээ пизда хаана хавчуулах юм бэ?
(66.181.161.13)
Цахим сүлжээнд мэдээлэл оруулахдаа шалгаж нягталж оруулах хэрэгтэй шүү дээ. П үсэг байхгүй байна.
(64.119.21.144)
нэг ч үсэг хасахгүй гэчээд П үсэг хасцан зураг оруулцан байх юм аа хахах
нам бус (112.72.14.54)
Өмнө бичсэн сэтгэгдлийг яагаад устгах болов? Хэм хэмжээ зөрчсөн нэг ч үг оруулаагүй болно. Доорхыг бичсэн юм сан. Толь гарахыг хүсэн хүлээж ядан байна.Зөв бичгийн дүрмийг тохиролцсон монгол хэл бичгийн 20 гаруй эрдэмтний нэрийг нийтэд зарлана уу. Тольд ороогүй үг, дүрэм асуух зүйл олон гарна. Жишээ нь: Эрсдлийн, эрсэдлийн, эрсдэлийн аль нь зөв бэ гэдэгт судлаач бүр өөр өөр хариу өгдөг. Ц.Дамдинсүрэнгийн толинд энэ үгийг хувилгасан жишээ байдаггүй юм. 1983 оны тольд байхгүй шинээр журамласан жагсаалтад орсон 77 үгээ яаж шийдсэн юм бол. Дунд сургуулийн сурах бичигт 2 хэлбэрээр орсон цээж, чээж хоёр олныг төөрөлдүүлж байгааг шинэ сурах бичгээр журамлах ёстой байх. Шинээр гарах толийг цахимд оруулах эсвэл хямд хөнгөлөлттэй үнээр нийтэд борлуулах юм бол үр ашигтай. Эс тэгвээс өөр өөрөөр дур мэдэн бичих явдал арилахгүй шүү дээ.