Ц.Туваан: С.Эрдэнэ АН-ын гишүүн биш болсон...
- 2021-03-05
- Улс төр
- 1
УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан өнөөдөр /2021.03.05/ мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр :"УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялагдал хүлээсэн учраас удирдлагууд хариуцлагаа хүлээсэн.
Гэтэл АН-ын дарга асан С.Эрдэнэ нь АН-ын гишүүн ч биш болчихсон атлаа намын дотоод зөрчлийг үүсгэж, МАН-тай хамтран АН-ыг Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцуулахгүй байх ажлыг зохион байгуулж байна гэж би хардаж байна.
Би өчигдөр Ардчилсан намын ҮБХ-ны цахим хуралд оролцож, “АН-ын Дотоод сонгуулийн хорооноос 3 сарын 28-ны өдөр зарласан АН-ын даргын сонгууль хэвээр үргэлжилнэ. Шаардлагатай гэж үзвэл АН дотор яваад байгаа хоёр тамгыг Үндсэн дүрмийн хороонд хүлээлгэн өгч, шинэ намын дарга сонгогдоход албан ёсоор хүлээлгэж өгнө гэж хэлсэн" гэв.
Сэтгэгдэл (1)
(202.9.40.143)
Энэ хөгийн амьтан дотоод зөрчлөө шийдвэрлэж чадахгүй гацаагаад бас гаднаас шалтгаан эрнэ. Дайсан нь МАН бололтой. С.Эрдэнэ Монгол хүн юм чинь Монголоосоо хаашаа гарах билээ. Заавал МАН-тай холбоод л ёстой хөгийн новш доо.Ухаан муутай мулгуу хог юмаа.