Автомашины татвар, зам ашигласны төлбөрүүд НЭМЭГДЛЭЭ

2025 онд нийслэл Улаанбаатар хот 3 их наяд 807.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон бөгөөд нийт орлогын 87.8 хувь буюу 3.3 их наяд төгрөгийг татварын орлогоос, үлдсэн 465 тэрбум төгрөгийг татварын бус орлогоос төвлөрүүлэхээр тооцоолжээ. Үүний дотор зам ашигласны төлбөр болон тээврийн хэрэгслийн татварыг нэмэх асуудал ч мөн багтсан бөгөөд өчигдрөөс хэрэгжиж эхлээд байна. 

Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар 3 дахин, Зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдлээ.

Ингэснээр “Приус” авто машины татварыг 36000-аас 108,000₮ болгож гурав дахин

- "Лексус 570" -188100 мянгаас 564.300

- "Ланд Круйзер 200"  151.800 мянгаас 455.500

- Портер-30.000 мянгаас 75.000 мянга болж нэмэгдлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)