Цагаан сарын баяр гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-оос эхэлнэ
- 2025-01-02
- Үнэн
- 0
Луу жил улирч, могой жил гарах дөхлөө.
Ирэх могой жилийн шинийн нэгэн эхлэх өдөр буюу Цагаан сарын баяр хэзээ болохыг Монголын Бурхны шашны төв- Гандантэгчэнлин хийдээс тодруулахад, "Гуравдугаар сарын 1-ний өдөр буюу шинийн 2-оос эхэлж буй"-г тайлбарлалаа.
Өөрөөр хэлбэл, шинийн нэгний өдөр тасарсан. Харин хоёрдугаар сарын 28-нд битүүний өдөр тохионо.
"Монгол Улс газар зүйн байрлалаар сарны харьяалалд байх тул өдөр хоног тасардаг учиртай. Хятад, Энэтхэг зэрэг орон бол нарны харьяалалд багтдаг учраас өдөр тасрах, нэмэгдэх ойлголт байхгүй. Тиймээс, манайхаас дандаа түрүүлж хаврын баяраа тэмдэглэдэг нь ийм учиртай.
Тэгвэл сар хурдан гүйдэлтэй үед өдөр тасардаг. Жишээлбэл, шинийн нэгний сар дараа өдөр лүүгээ хурдан гүйгээд, шинийн хоёрны сар гарч болдог.
-Энэ жилийн өвлийг илүү сартай гэжээ. Ямар учраас илүү сартай гэж тооцдог юм бэ?
-Хоногийг 24 цагаар тооцдог. Гэтэл сар хурдан гүйдэлтэй үедээ 20 цагт туулдаг гэсэн үг. Цаана нь дөрвөн цаг үлдэж байгаа биз. Эдгээр цагийн үлдэгдлүүд хураагдаж явсаар бүтэн нэг сар болж байгаа юм. Тиймээс илүү сартай гэдэг.
Энэ жил яагаад шинийн 1-н тасарсан болон цагаан сарын баярыг тэмдэглэхтэй холбоотой мэдээллийг Монголын Бурхны шашны төв-Гандантэгчэнлин хийдийн зүгээс ирэх долоо хоногт нэгдсэн мэдээлэл өгнө " гэлээ.
Цагаан сарын баяраар буюу гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна. Эдгээр нь бямба, ням, даваа гараг юм.
Сэтгэгдэл (0)