УИХ оюутнуудыг цалинтай дадлагад урив
- Уржигдар 18 цаг 38 мин
- Нийгэм
- 0
Төрийн ордны үүд хаалга энэ онд оюутнуудад нээлттэй болж, Монгол Улсын тулгамдсан асуудалд гар бие оролцох боломжийг олгохоор болжээ. Энэ тухай PR-ыг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хийж эхлээд байна. Тэрбээр “Залуус бид улс төрийн шийдвэр гаргалтыг холоос харж шүүмжилдэг. Тэгвэл энэ удаад бүтэн нэг сарын турш цалинтай дадлага хийхийн хажуугаар 20 залуу ментор хийх боломжийг олгож байна” гэж мэдэгдэв.
Оюутнууд сарын хугацаанд УИХ-ын гишүүдийн ажлын хэсгүүдэд ажиллаж, цалинтай дадлага хийнэ. Тодруулбал, хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, үе тэнгийн оюутан залуустай харилцаа холбоо тогтоох зэрэг олон давуу тал, боломжуудыг олгоно гэдгээ мэдэгдээд байна.
Цалинтай дадлагажигч болохын тулд их сургуулийн 3 ба түүнээс дээш курсын оюутан байх шаардлага тавьжээ. Хөтөлбөрт бүртгэх хугацааг 2025 оны нэгдүгээр сарын 13-нд зарлана. Шалгаруулалтад оролцох оюутны тоог 100-гаар хязгаарлах нь.
Оюутнуудын дунд парламентын ил тод нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоо бүхий нийгмийг төлөвшүүлэх зорилго дор энэхүү хөтөлбөрийг санаачилжээ.
Сэтгэгдэл (0)