УБТЗ 16 мянган төмөр замчиддаа 13 дахь сарын цалинг нь 200 хувиар тооцож олгоно
- 2025-01-02
- Сурталчилгаа
- 0
Өнгөрсөн онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын эрхэм дээд алдрыг хүртсэн УБТЗ-ын хамт олон тээврийн бүхий л үзүүлэлтээ давуулан биелүүлсэн бахдам амжилтаар шинэ оноо угтлаа. Тус нийгэмлэг өнгөрсөн оныхоо түүхэн дээд амжилтыг 1 сая тонноор ахиулж 33,4 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Мөн тээврийн тарифаа алдагдалгүй болгох ажлыг богино хугацаанд амжилттай хийсний үр дүнд өнөөдөр 21 төрлийн ачааны хоёроос бусдыг алдагдалгүй тээвэрлэх болжээ.
Ийнхүү тээврийн хэмжээ өсөж, алдагдалгүй ажиллаж эхэлснээр төмөр замчдынхаа цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх боломж өссөн байна. Өнгөрсөн онд нийт ажилтнуудынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлснээс гадна жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар тооцож олгохоор болжээ. Түүнчлэн шинэ оны босгон дээр нийт ажилтнууддаа “Хөдөлмөрийн баатар” болсны хишиг 100 мянган төгрөгийг олгосон байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 16 мянган ажилтантай манай улсын хамгийн том ажил олгогч байгууллага юм.
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН
Сэтгэгдэл (0)